“News star” ширээний теннисний клуб нээгдлээ

2015 оны 11 сарын 27

Улс тунхагласны баярын өдөр буюу өчигдөр Монгол Улсын ширээний теннисний спортын хөгжилд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулахаар Улаанбаатар хотноо “New star” клуб нээлтээ хийлээ. Баянгол дүүргийн модны 2-ын зам дагуу байрлах уг шинэ клубийн нээлтийн арга хэмжээнд МШТХ дэд ерөнхийлөгч Д.Галсанбуян, ЕНБД С.Галбадрах, тэргүүлэгч гишүүн Ц.Энхбат, Олон улсын шүүгч Э.Мөнхбилэг болон тамирчид, ахмад үеийн төлөөлөл урилгаар оролцсон юм. МШТХ удирдлагуудын зүгээс шинэ клубийн хамт олондоо баяр хүргэж амжилт хүсэхийн ялдамд цаашид холбооны зүгээс дэмжлэг үзүүлэн ажиллахаа мэдэгдлээ.

Шинэхэн клуб маань Баянгол дүүрэг, модны 2 ийн зам дагуу байрлах ба Баянгол дүүргийн ширээний теннис сонирхогч, тамирчиддаа энэхүү клубт хичээллэхийг уриалж байна гэ Монголын ширээний теннисний холбооноос мэдээлэв.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна