Ерөнхий сайд Үндсэн хуулиар юу хэлэв?

2015 оны 11 сарын 27

Монгол Улсын Ерөнхий Ч.Сайханбилэг МҮОНТ-ээр дамжуулан өчигдөр 21.00 цагт олон нийтэд хандан үг хэлсэн. Энэ үеэрээ парламентын төвшинд маргаан дагуулж байгаа Үндсэн хуулийн өөрчлөлтөөр өөрийн байр суурийг илэрхийллээ. Тэрээр “Үндсэн хуулийн энэ өөрчлөлт манай Засгийн газарт үйлчлэх хамааралгүй ээ. Манай, танайдаа биш. Монгол Улсын Засгийн газруудын цаашдын тогтвортой, итгэлтэй ажиллах боломжуудыг нээх, нийтлэг эрх ашиг, ирээдүйн төлөө би ярьж байна. Эрүүл бус нөхцөлд ажилласан сүүлчийн кабинет байгаасай гэж, Монголын хөгжлийг хангах үндсэн чанартай өөрчлөлт дахин тав, арван жилээр бүү гацаасай гэж, сүүлийн 23 жил ийм бэрхшээлтэй тулсан, туулсан Монгол Улсын 11 Ерөнхий сайдын нэгнийх нь хувьд өөрийн байр сууриа илэрхийлж байна.

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэхийг аль нэг нам, хэсэг бүлэг улстөрчид, сонгууль угтсан суртал ухуулгаар шийдэх ёсгүй.

Монголын ард түмэн өөрчлөх саналаа илэрхийлж, ард нийт, олонхиороо зөвшөөрлөө өгвөл УИХ дахь олонх, цөөнх зөвшилцлийн ажлын хэсэг байгуулж, парламентын өндөр босго давсан санал хураалтаар Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт хийх боломж та бидэнд байсаар байна. Цаг бага үлдлээ гэдэг нь шалтгаан биш ээ, шалтаг. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтэй холбоотой аливаа процедурын болон санхүүжилтийн асуудлыг Засгийн газар бүрэн дүүрэн дэмжиж ажиллах болно гэдгээ илэрхийлье” гэсэн юм.

Монгол улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн МҮОНТ-ээр олон нийтэд хандаж хэлсэн үгийг ЭНД дарж уншина уу.

Г.ХОРОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна