Геополитик ба зах зээл: Хэн хожиж, хэн хожигдов

2015 оны 11 сарын 27

Олон улсын байдал хурцатсан нь батлан хамгаалах салбарын компаниудын  хувьцааны үнийг нэмэгдүүлж байна.

Тухайлбал, өнгөрсөн хоногт Хятадын зах зээл дээр батлан хамгаалахын үйлдвэрүүд, цэргийн техник үйлдвэрлэгчдийн хувьцааны үнийг ихээр нэмэгдүүллээ. Туркийн сөнөөгч онгоц Оросын бөмбөгдөгч онгоцыг унагасанд гарч үр дагаварын үзэгдэл нь энэ бололтой. Энэ тохиолдол нь Ойрхи Дорнод дахь байлдааны ажиллагааг хурцатгах том өдөөгч байж болох юм. Ямар ч тохиолдолд хурцадмал байдлын градус нэмэгдэж эхлэв. Ийм нөхцөл байдлыг дамлагчид ямагт овжин ашигладаг.

Ер нь, геополитикийн хурцатмал байдал нь Хятадын цэрэг, аж үйлдвэрийн цогцолборт хөрөнгө оруулах шалтгаан болж байгаа юм хувьцааны дараа аж үйлдвэрийн металлын үнэ өсөх ёстой. Металл үгүйгээр танк, хөлөг онгоц, нисэх онгоцыг бүтээхгүй.

Сири дэх цэргийн ажиллагаа, Парисын аллагуудтай холбоо бүхий сүүлийн үеийн үйл явдлууд зах зээлд ноцтойгоор нөлөөллөө. Жишээлбэл Египетэд сөнөөгдсөн Оросын агаарын хөлгийн сүйрэл, Парисын аллагууд нь жуулчны салбарын хувьцаанд сөргөөр нөлөөлөв. Бүхнээс хүчтэйгээр нисэхийн компаниудын хувьцаа хэлмэгдлээ. Хоёр хоногийн өмнө хэрэг явдлаар тэд бүгд сөрөг талбарт байсан бөгөөд Easyjet, Deutsche Lufthansa, IAG компаниудын  хувьцаа бараг гурван хувийн уналтыг харуулсан юм.

Үүний зэрэгцээ, Сирийн дайны эхнээс Америкийн батлан хамгаалах салбарын үйлдвэрүүдийн хувьцаа тогтвортой өсч ирсэн юм. Европын төвд террорист халдлагын дарааа тэдний өсөлт хурдаа нэмжээ.

АНУ-ын  батлан хамгаалахын том компаниуд: Lockheed Martin ба Northrop Grumman зэргийн хувьцааны үнэ Нью-Йоркийн бирж дээр 2010 оны арванхоёрдугаар сараас 222 хувь, 230 хувь тус тус нэмэгджээ.

Тухайлбал, 2010 оны эхээр Lockheed Martin-ны нэг хувьцаа ойролцоогоор 70 ам.доллараар зарагдаж байсан бол хоёр хоногийн өмнө нэг хувьцаа нь 225а ам.доллараар арилжаалагджээ.

АНУ-ын цэргийн төсөв  байнга нэмэгдэж байгаа учраас АНУ-ын зах зээл энэ үеэр хүчтэй нэмэгдсэн юм. Ямар ч тохиолдолд таатай байдалд байгаа гэж болно.

Туркийн зах зээл

Оросын онгоцонд халдсанд ОХУ хатуу хандсан нь Туркийн  хөрөнгийн зах зээлийн мэдэгдэхүйц уналтыг гаргалаа. Borsa Istanbul 100 гэх Туркийн хөрөнгийн биржийн үндсэн индекс пүрэв  гаригт 3,75 хувиар багасан 76,753.81 пунктыг заажээ. Уналт нь Владимир Путины үг хэлсний дараа эхэлсэн болсон байна.  

Оросын ГХЯ тус оронд очихгүй байхыг оросуудад уриалсны дараа зарим операторууд жуулчлалын тасалбарын худалдаагаа танаж эхэлсэн юм. Хэрэв оросууд тус орны жуулчлалын гол үйлчлүүлэгчдийн нэг гэхээр Туркийн компаниудын хөрөнгөжилт унах нь ойлгомжтой.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна