Аваргуудын лигийн хэсгийн тоглолтууд боллоо

2015 оны 11 сарын 26

Өчигдөр Аваргуудын лигийн хэсгийн хэд хэдэн тоглолт боллоо. Тухайлбал, А хэсэгт оноолт таарсан Донецкийн Шахтер баг өөрийн талбайдаа Реал Мадридийг хүлээн авч тоглосон  юм. Аваргуудын лигийн хэсгийн 5 дах тойргийн тоглолт 4:3-ын харьцаатай зочин багийн хожлоор өндөрлөсөн. Энэ тоглолтын 18 дах минутанд Криштиан Роналду, 50 дах минутанд Лука Модрич, 52 дах минутанд

Даниэль Карвахаль, 70 дах минутанд Криштиан Роналду дахин нэг гоол оруулж, хэсгийн тоглолтондоо ялалт байгуулсан юм. Харин зочин багийн Алекс Тейшейра Львов хотын хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчдээ баярлуулж, Европын алдартай багийн нэг Реалын хаалганд 77, 88 дах минутуудад гоол оруулсан юм. Мөн тоглолтын 83 дах минутанд Дентинью Тарас Степаненкогийн дамжуулалтыг ашиглан оновчтой цохилт хийж чадсан байна.  5 дах тойргийн тоглолтын дараах байдлаар Реал  нийт 13 оноотой А хэсгээ манлайлж, тоглолтын плей оффт орох эрхтэй болж байна. Аваргуудын лигийн 1/8-ын тоглолтонд мөн 10 оноотой Пари Сен Жермен орох  боломжтой болж байгаа юм. Харин Английн Манчестер Юнайтед багийнхан Голландын ПСВ багтай хийсэн тоглолт 0:0-ийн харьцаатай өндөрлөснөөр  В хэсгийн Оросын ЦСКА-д Европын лигт тунаж үлдэх боломжийг олголоо.  Одоогийн байдлаар В хэсгийг 9 оноотой Германы Вольфсбург манлайлж, түүний араас  8 оноотой Манчестер Юнайтед, 7 оноотой ПСВ, 4 оноотой ЦСКА багууд жагсч байна. Энэ хэсгийг тэргүүлэгч Вольфсбург ирэх 12-р сарын 8-нд өөрийн талбайдаа Манчестер Юнайтедийг хүлээн авч тоглох бол энэ өдөр ПСВ өөрийн талбайдаа Оросын ЦСКА-тай тоглох юм. Хэрвээ энэ тоглолтонд Оросын армийнхан ялалт байгуулж дөнгөвөл Голландын клубыг ардаа орхиж, хэсгээсээ 3-рт гарах магадлал өндөр байгаа юм.

ЭХ СУРВАЛЖ: http://likenews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна