“Монголын шинэ балет” төвд үнэ төлбөргүй суралцах боломжтой

2015 оны 11 сарын 27

“Монголын шинэ балет” сургалтын төвд 3 хүүхэд бүтэн жил үнэ төлбөргүй суралцана

“Цөмөөхэй” балетад дүр бүтээсэн сурагчид бүгд балетын урлагаар замнахгүй ч ирээдүйд энэ урлагт хайртай, энэ урлагийн үнэ цэнийг ойлгодог үзэгч байлгахыг бид зорьдог. 2014 оны “Цөмөөхэй”-д оролцохоор нийт 230 хүүхэд бүртгүүлснээс 180 гаруй хүүхдүүд оролцсон бол энэ жил 300-аад хүүхдүүд шалгаруулалтад оролцож, 200 гаруй хүүхдүүд бэлтгэл хийж байна. Хүүхдүүд бүгд маш идэвхитэй бэлтгэлдээ оролцож байгаа ба хамгийн идэвхитэй оролцсон 3 хүүхдийг шалгаруулж, “Монголын шинэ балет”-ын балетын сургалтанд бүтэн жил үнэ төлбөргүй суралцах эрхийг зохион байгуулагчид олгоно.

Н.АНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна