Малайзын шүүх хар тамхины хэргийг хэрэгсэхгүй болгожээ

2015 оны 11 сарын 27

Өчигдөр буюу энэ сарын 26-ны өдөр Малайзын Холбооны шүүхээс хар тамхи хадгалсан хэрэгт холбогдож 2013 оны нэгдүгээр сараас хойш хоёр жил гаруй хугацаанд саатуулагдан шалгагдсан Монгол Улсын иргэн Н.Золзаяаг гэм буруугүй хэмээн үзэж хэргийг нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн байна. Анхан шатны шүүхээс Н.Золзаяаг гэм буруугүй хэмээн үзсэн боловч давж заалдах шатны шүүх түүнийг буруутай гэж үзэн ялын дээд хэмжээ буюу цаазаар авах ял оногдуулаад байсан билээ.  Монгол Улсын Засгийн газар уг хэрэгт эхнээс нь нь онцгой анхаарал хандуулж, шаардлагатай туслалцаа, дэмжлэгийг үзүүлж ажилласны зэрэгцээ Монгол Улсын Ерөнхийлөгч, Хууль зүйн сайд, Гадаад хэргийн сайдаас малайзын эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хандан манай иргэнд цаазын ял оногдуулсан шийдвэрээ дахин авч үзэх тухай хүсэлтийг хүргүүлж байсан нь хэргийг нааштай шийдвэрлэхэд томоохон нөлөө үзүүлсэн байна.

Д.ЖАГАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна