УИХ хоригийг 14 хоногт багтаан хэлэлцэнэ

2015 оны 11 сарын 27

УИХ өнгөрсөн долоо хоногт Шүүх байгуулах тухай хуулийн 1, 2 дугаар зүйлийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэх Цэцийн дүгнэлтийг хүлээж аван 94 дүгээр тогтоол баталсан. Уг тогтоолоор аймаг бүрт Давж заалдах шатны шүүх, дүүрэгт бүрт Анхан шатны шүүх байгуулагдах нөхцөл байдал үүссэн. Тэгвэл дээрх тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бүрэн эрхийнхээ хүрээнд хориг тавиад буй. Энэ асуудалтай холбогдуулж УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейгаас дараах тодруулгыг хийлээ.


-УИХ Шүүх байгуулах тухай хуулийн зарим заалттай холбогдуулж Цэцийн шийдвэрийг хүлээн авсан ч Ерөнхийлөгч хориг тавилаа. Одоо УИХ хоригийг хэлэлцэнэ гэсэн үг үү. Хуульд зааснаар хэд хоногт багтаан хоригийг хэлэлцэх ёстой вэ?

-Хуульд зааснаар УИХ хоригийг 14 хоногт багтаан хэлэлцэж эхлэх ёстой. Эхлээд байнгын хороогоор, дараа нь чуулганаар хэлэлцэнэ.

-УИХ-аас гаргасан хууль, тогтоолд нэг бол Үндсэн хуулийн цэц хориг тавьдаг, эс бол Ерөнхийлөгч хориг тавих юм. Үүнийг та юу гэж тайлбарлах вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгч ч, Үндсэн хуулийн цэц ч өөр өөрийнхөө хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд хориг тавьсан. УИХ хуулиа боловсруулж батлахдаа бодитой хандах хэрэгтэй байна.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна