“MBD Business Networking” зохион байгуулагдлаа

2015 оны 11 сарын 27

Монголын Бизнес Мэдээллийн сан (MBD) Монголд үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаа болон Монголын зах зээлийг сонирхож байгаа мөн Монголоос бараа бүтээгдэхүүн худалдан авахыг эрмэлзэж байгаа гадаад, дотоодын бизнес эрхлэгчдийн харилцаа/хамтын ажиллагааг дэмжих, олон улсын стандарт мэдлэг туршлагыг хуваалцах болон бизнесээ өргөжүүлэн хөгжүүлэхэд нэмэр тус болох шинэ үр ашигтай мэдээ мэдээллийг түгээх зорилготой анхны “MBD Business Networking” арга хэмжээг зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээнд УБ хотын Эдийн засгийн хөгжлийн газрын дарга Э.Тэмүүлин, Австрали Улсын Ерөнхий консул бөгөөд худалдааг дэмжих АUSTRADE байгууллагын суурин төлөөөлөгч Брэндан Койн, "Таны бизнесийн гүүр" болон MBD ийн захирал И.Сэр Од, "Интор файнанс" -ийн захирал Г. Үүрийнтуяа нар оролцож Австрали улстай бизнес эрхлэх нь, УБ хотын концессын төслүүд болон бизнесийн боломжууд, бизнесийн татварын талаарх танилцуулга, шинэ мэдээ, мэдээлэл сонсож мөн хоорондоо уулзан танилцаж бизнесээ идэвхжүүлэх, өргөжүүлэх талаар харилцан ярилцсан үр дүнтэй арга хэмжээ боллоо.

Энэхүү уулзалт хөтөлбөр цаашид тогтмол хэрэгжих бөгөөд дараачийн арга хэмжээнд Чех Улсын Элчин Сайдын яамны худалдаа, эдийн засгийн газрын дарга Ладислав Хорак, Монгол Британийн худалдааны танхимын дарга Жон Гроган зэрэг зочин илтгэгчид оролцоно

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна