Туркийн сайн дурын нийгэмлэгийн залуус Монголд ирлээ

Хуучирсан мэдээ: 2015.11.27-нд нийтлэгдсэн

Туркийн сайн дурын нийгэмлэгийн залуус Монголд ирлээ

Туркийн “Нийгэмд би” сайн дурын нийгэмлэгийн залуус энэ сарын 24-нөөс ирэх сарын 1-ний хооронд нийслэлийн Чингэлтэй дүүргийн 61-р дунд сургуулийн сурагчдад нийгмийн хөгжлийн сургалт зохион байгуулах зорилгоор Монгол Улсад айлчилж байна. Энэ хүрээнд тэд 61-р дунд сургуулийн сурагчдад зохион бүтээл, зураг, дуу хөгжим, бүжиг болон богино хэмжээний кино бүтээлийн хичээлүүдийг тус тус заах юм.

“Нийгэмд би” сайн дурын нийгэмлэг нь 7-13 насны хүүхдүүдийн нууц авьяасыг илрүүлэн хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа, төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг. Их, дээд сургуулийн оюутнуудаас бүрдэх 300 гаруй гишүүнтэй тус нийгэмлэг нь байгуулагдсан цагаасаа эхлэн Туркийн олон хотуудаас гадна Африкийн Гамби болон Македон зэрэг олон улс оронд зочлон үйл ажиллагаа явуулсан байна.

Нийгэмлэгийн гишүүд 2015 оны 11 дүгээр сарын 26-нд Туркийн Элчин сайдын өргөөнд Элчин сайд Мурат Карагөз,  Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд, 61-р дунд сургуулийн захирал А.Мөнхчимэг, Туркийн хамтын ажиллагаа, хөгжлийн нийгэмлэг ТИКА-гийн удирдлагууд, хэвлэл мэдээллийн төлөөлөгчид болон Туркийн их, дээд сургуульд төгсөгчдийн хамт ажил хэрэгч өдрийн зоог барилаа.

Л.ХАЛИУ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж