МАН-ын удирдлагад шаардлага хүргүүлэхээ мэдэгдэв

2015 оны 11 сарын 27

Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрээр МАН-ын удирдлагууд өнгөрсөн зууны төр нийгмийн зүтгэлтнүүдийн улс төрд хийж бүтээсэн  алдар гавьяаг гуйвуулж, улс төрийн зорилгоор ашиглаж байна. Тиймээс энэ үйлдлээ нэн даруй зогсоохыг шаардаж МАН-ын дарга М.Энхболдод шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдэв.

Шаардлагад “Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал, Ж.Батмөнх нарын нийгэмд гүйцэтгэсэн ажил үүргийг одоогийн МАН-ын гишүүд тэмдэглэж бахархах нь зүйтэй ч түүхийг гуйвуулж өөрсдийн хийсэн үйл хэрэг мэтээр илэрхийлж, олон нийтийн оюун санаанд нөлөөлж буй нь бусармаг үйлдэл” гэжээ. Шаардлагыг хүлээж аваагүй тохиолдолд МАН-ыг ирэх оны УИХ-ын сонгуульд оролцуулахгүй, татан буулгах асуудлаар Улсын Дээд шүүхэд хандах юм байна.

Г.ХОРОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна