Хоёр хүний амийг хөнөөжээ

2015 оны 11 сарын 27

Өнгөрсөн шөнө буюу энэ сарын 26-27-ныг шилжих шөнө 02.00 цагийн үед хоёр хүний амийг хөнөөсөн аймшигт хэрэг гарсан байна. Хохирогчийн нэг нь БЗД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагч, цагдаагийн хошууч цолтой хүн байсан, нөгөө нь түүний аав байсан гэх мэдээллийг зарим хэвлэлүүд өгч байна. Хэрэгтэн талийгаачийн ээж, ахыг нь ч хутгалсан бөгөөд одоогоор тэдний биеийн байдал нь хүнд ГССҮТ-д эмчлүүлж байгаа гэх мэдээллийг зарим сурвалж мэдээлж байгаа юм. 

Бид энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад “Ийм хэрэг гарсан нь үнэн. Гэхдээ цагдаагийн албан үүрэгтэй нь хамааралгүй болсон хэрэг гэдгийг онцолсон. Одоогоор сэжигтнийг эрэн сурвалжилж байна” гэлээ.

Т.НОМИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна