Долларын ханш 1996 төгрөгтэй тэнцлээ

Хуучирсан мэдээ: 2015.11.27-нд нийтлэгдсэн

Долларын ханш 1996 төгрөгтэй тэнцлээ

Энэ оны төсөвт ам.долларын ханшийг 1800 төгрөгөөр тооцож байсан бол ирэх оны төсөвт 2030 төгрөгөөр тооцсон. “Найман шарга зах дээр” нэг ам.долларыг 1994 төгрөгөөр авч, 1996 төгрөгөөр зарж байгаа бол арилжааны банкууд 1990 төгрөгөөр авч, 1999 төгрөгөөр зарж байна.

Долларын ханшийн өсөлтөд гадаадын хөрөнгө оруулалт буурсан, экспортын орлого багассан, төсвийн алдагдал 800 тэрбумд хүрсэн нь багагүй нөлөөлж байгааг эдийн засагчид хэлж байна. Хэрэв энэ оны сүүлээр төлөвлөсний дагуу Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад шаардагдах эхний ээлжийн 4.2 тэрбум долларын хөрөнгө оруулалт Монголд орж ирвэл долларын буурна гэж албаны хүмүүс үзэж байгаа.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж