Худалдаа эрхлэгчид жагсаж байна

2015 оны 11 сарын 27

Сэтгүүлч:
Улаанбаатар

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Нийслэлийн Засаг даргын Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт автомашин, тээврийн хэрэгслийн сэлбэг, хэрэгсэл худалдаа эрхэлж буй аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг зогсоож, газар чөлөөлөхтэй холбоотой шийдвэр, үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн гэж Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн газраас дүгнэсэн. Мөн авто худалдаачид буюу “Да хүрээ”, Өгөөмөр захуудад дэлгүүртэй иргэд НИТХ-ын тэргүүлэгчдийн 29 дугаар тогтоол, хотын дарга Э.Бат-Үүлийн А/980 тоот захирамжийг эсэргүүцэн, жагссаар байгаа.

Өнөөдөр ч тэд нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн гадна жагсаж, байна. Учир нь хүчээр нүүлгэн шилжүүлэх асуудлыг хэлэлцэх шүүх хурал дээрх шүүхэд 10.30 цагт эхэлсэн юм.

Д.УЛАМБАЯР

Зургийг Ц.АРИУНБОЛД

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна