Путин Туркийн тухай юу хэлэв

2015 оны 11 сарын 28

© EPA/ALEXANDER ZEMLIANICHENKO/POOL

 

Францын ерөнхийлөгч Франсуа Олланд Оросын лидер Владимир Путинтай Москвад хэлэлцээр хийлээ. Тэдний уулзалтын дараа болсон хэвлэлийн бага хурал дээр Путин Оросын сүйрсэн онгоц, Туркийн байр суурь, Нефтийн хулгайн наймаа болон Сирид явуулж буй ажиллагааныхаа тухай дэлгэрэнгүй ярьсан юм. Путин юу ярив?

 


 

Су-24 онгоцны тухай: Ийм зүйлийг огт хүлээн авахгүй

 

Туркийн талаас өөрийн онгоцнуудад довтолгоо хийхгүй гэж найдаж байснаас Орос Агаарын довтолгооноос хамгаалах системийг Сирид байрлуулаагүй юм гэж Владимир Путин мэдэгдэв.

 

  • Өөрийн холбоотон гэж тооцож байсан орноос цохилт авна гэж бидний санаанд огт буусангүй. Владимир Путин

 

Турк Оросын онгоцыг таниагүй гэдгийг Путин үгүйсгэн түүнийг нь “амиа хаацайлсан хэрэг” гэж үзлээ. 

 

  • Үйл ажиллагаа явуулж байгаа эвсэл, тэр эвслийн гишүүн Турк тэр бүсэд зөвхөн Оросын онгоцнууд үйл ажиллагаа явуулж байгааг мэдэж байх ёстой гэдгээс бид ярих хэрэгтэй. Юун өөр онгоцнууд? Хэрэв тэд Америкийн онгоц байсан гэж үзсэн бол цохилт өгөх байсан гэж үү? Энэ бүгд ёстой дэмий зүйл. Энэ бол өөрийгөө хаацайлсан үг юм. Владимир Путин

 

Сирид Оросын Агаар сансрын хүчний онгоцнуудын хөдөлгөөний мэдээллийг хэрхэн ашиглаж байгаа асуудлаар АНУ-тай “ноцтой зөвлөлдөөнийг” явуулах болно гэж Путин мэдэгдсэн юм. Москва нь АНУ-ын толгойлсон эвсэлтэй мэдээлэл солилцож байгаа гэж тэр тэмдэглэжээ.

 

  • Бид манай Америкийн түншүүдэд хаана, хэзээ, ямар эгнээгээр манай нисэгчид ажиллах гэж байгаа тухай мэдээллийг урьдчилан өгч байгаа. Турк багтсан эвслийг толгойлж байгаа Америкийн тал манай онгоцнуудын хаана, хэзээ байх тухай мэдэж байсан. Яг тэр цагт яг тэнд бид цохилтод өртлөө. Владимир Путин

 

"Энэ мэдээлийг яагаад бид америкчуудад өгч байгаа вэ гэсэн асуудал гарч байна. Эсвэл тэд холбоотнуудынхаа юу хийж байгааг мэддэггүй, эсвэл энэ мэдээллийг ямар үр дагаварт хүргэхийг ойлголгүйгээр баруун зүүнгүй цацаад байна уу” хэмээн Путин тэмдэглэв. Гэсэн хэдий ч АНУ-ын толгойлж байгаа эвсэлтэй  ОХУ хамтран ажиллахад бэлэн гэдгийг тэр хэлж байв.

 

  • Гэхдээ, манай онгоцыг сөнөөсөн, манай цэргийн албан хаагчдын амь алдсан, нисгэгч, дайчин нөхрөө аврахаар явж байсан тэнгисийн явган цэрэг амь үрэгдсэн зэрэг үйл явдлуудыг зүгээр хүлээн авах арга байхгүй. Бид дахин  ийм хэрэг давтагдахгүй гэх үүднээс ярьж байна. Владимир Путин

 


 

Турктай байгаа харилцааныхаа тухай: Уучлалт гуйх шалтаг ч байхгүй

 

Сүүлийн арван жилд Москватай тогтоосон хамтын ажиллагааны өмнө байгаагүй төвшинг “бодох юмгүйгээр, тэнэгээр” эвдэлж байгаад харамсаж буйгаа Оросын лидер хэлэв. “Тэр харилцаа үнэхээр өндөр төвшинд байсан. Бид Туркийг зүгээр нэг хөрш гээгүй. Нөхөрсөг улс бараг холбоотноо гэж үзэж байлаа” хэмээн тэр тэмдэглэсэн байна. Мөн тэрээр Оросын онгоцтой тохиолдсон хэрэгт Анкарагийн гаргаж байгаа араншинд харамсаж буйгаа дуулгалаа.

 

  • Уучлалт гуйгаад байх зүйлгүй гэх мэтийн “ойлгомжгүй бувтнасан тайлбар, мэдэгдлийг бид сонсож байна”. Владимир Путин

 

"За, тэр нь манай сонголт биш, Туркийн талын сонголт юм” гэж тэр тэмдэглэв.

 


 

Нефтийн хууль бус нийлүүлэлтийн тухай: Тэнд манай иргэдийн цус бий

 

Сирийн террористуудаас хууль бусаар нефть нийлүүлэгдэж байгааг Туркийн дээд удирдлага мэдэхгүй байж болох талтайг Путин үгүйсгэсэнгүй.

 

Гэхдээ энд яригдаж байгаа юм.., түүнд “итгэх нь ихээхэн хүндрэлтэй” гэж Путин хэлж байна. Хоёр долоо хоногийн өмнө Антальед G20 саммитийн үеэр “манай нисгэгчдийн 5000 метрийн өндрөөс хийсэн гэрэл зургийг үзүүлж байсан” хэмээн тэр сануулав. Нефть  зөөсөн машины цуваа тэнгэрийн хаяа хүрээд байсан. “Нефтийн амьд хоолой шиг л харагдаж байлаа” гэж ерөнхийлөгч мэдээлэв.

 

  • Сирийн эзлэгдсэн нутгаас, хэт даврагчдын булаан эзэлсэн нефтийн аж үйлдвэрийн нийлүүлэлтийн талаар яриа чухал байна. Владимир Путин

 

Террористуудаас нефть худалдан авах нь хориотойг Оросын лидер санууллаа. “Тэнд авлигын ямар нэгэн элемент байж болох юм. Түүнийхээ учрыг олцгоог. Хэрэв Туркийн дээд удирдлага энэ тухай юу ч мэдэхгүй бол одоо мэдээд аваг” гэлээ.

 


 

Сири дэх ажиллагааны тухай: Эх орны өмнө хүлээсэн үүрэг

 

Сирийн ерөнхийлөгч Башар Ассад, түүний арми нь терроризмтай хийж байгаа тэмцлийн жам ёсны оролцогчид гэж өөрсдийгөө Путин үзлээ. Мөн тэрээр Оросын онгоц унасан дүүрэгт Сирийн арми, Оросын нисэх хүчин цохилтоо нэмэгдүүлснийг хэлээд энэ нь бүрэн дүүрэн үндэслэлтэй гэлээ.

 

  • Тийм ээ, саяхан бидний нийлүүлсэн бөөнөөр галлах системийг  ашиглан Сирийнхэн цохиолтоо нэмэгдүүлсэн. Манай нэг цэргийн албан хаагч алагдаж, нөгөөг нь бид аварсан хэсэгт цохилтоо нэмэгдүүлсэн. Ингэхгүй  яах билээ? Владимир Путин

 

Тийм л байх ёстой гэж тэр онцолж байлаа.

 

  • Тэд эх орныхоо өмнө, Оросын өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэн юм. Тэнд манай ажиллагааг идэвхжүүлснийг бид үндэслэлтэй гэж үзэж байна. Владимир Путин

 

 Туркт ойр омгийн тухай Кремль сонсож байгаа гэж Путин дуулгалаа.

 

  • Нэгдүгээрт, тэр газар нутагт Туркийн хэт даврагчдын бүлэг юу хийж байна вэ гэсэн асуудал гарч байна. Өөрсдөө, зургийн дуранд орж ирээд, дараа нь сүлжээгээр өөрсдийгөө тараадаг биш бил үү? Хоёрдугаарт,  тэр нутаг дэвсгэрт манайхан хайж буй Оросоос гаралтай, олон улсын алан хядагчдын ангилалд хамаатай этгээдүүд юу хийж байна вэ? Владимир Путин

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна