Сансар гэгч энэ үү!

2015 оны 11 сарын 28

 

“Ангарагийн хүн” гэдэг киноны Улаан нүдэн гаригийн гадаргын зургийг Иорданы Вади Рам цөлд авсан  түүхтэй.

 

Даллол галт уул

Фото: George Steinmetz / Corbis

 

Этиоп, Эритрейн хилийн зааг дахь Данкиль гэх нам дор хөндийд Даллол гэх галт уул байдаг. Тэр газар Бархасвадь гаригийн Ио дагуулын гадаргын зургийг санагдуулна. Гэхдээ тэр нь дэлхийн гаралтай, калийн давс, марганц, төмрийн угаагдсан хэсгүүдээс үүсжээ. Хамгийн сүүлд уг галт уул 1926 онд  дэлбэрч байжээ. Тиймэс ч Америк, Европын киночдын нүдэнд хараахан өртөөгүй юм байна.  Энд Этиопын  киночид галав юүлэлтийн дараах үеийг харуулсан “Бяцхан амьтад” гэсэн фэнтази киноны зургийг авсан байв.

 

Давалгаан. Фото: M. Penschow / Corbis

 

Америкийн Аризона ба Юта мужуудийн хилийн орчим Давалгаан гэх хадан уулын бүтэц байдаг.  Энэ сонин газар нь төмөр, магни, марганцийн оксидын өндөр агуулгатай элсэн манхнуудаас  250 мянган жилийн дотор үүсэн тогтжээ. Давалгааныг эцэст нь салхи, бороо өнгөлөн өнөөгийн байдалд хүргэсэн юм. Бүтэц хэврэг учраас мужуудын захиргаа ийшээ урсах жуулчдын урсгалд хязгаалалт тавьдаг гэнэ.

 

Улиньюань уул

Фото: Imaginechina / Corbis

 

Хятадын Чанжяце гэдэг үндэсний дархан газарт Жеймс Кэмероны “Аватар”  киноны зураг авалтыг хийсэн юм. Үүний дараа ийшээ урсах жуулчдын урсгал эрс нэмэгдсэн билээ. Элс, шохойн гадаргын элэгдэл уулыг үүсгэжээ. Улиньюань  уул нь 3000 оргил болон элдэв хэлбэрийн хатан цохионоос  бүрэлддэг. Тэд нар нь  гүнзгий хавцал, нуурууд, гол горхи, хүрхрээгээр тусгаарлагддаг.

 

Чанье Даньсягийн Геологиийн хүрээлэн

Фото: Xin ran / Corbis

 

Дуудахад хэцүү нэртэй Хятадын энэ геологийн хүрээлэн нь  газрын гадаргын  нүүлт, салхины үлээлт, элэгдлийн улмаас 24 сая жилийн хугацаанд бий болжээ. Гималайн уулсыг үүсгэсэн тектоник хавтангуудын  нүүлтэд энэ хамаатай. Энэ үзэсгэлэнт нутгийг ЮНЕСКО 2010 онд дэлхийн  өвд бүртгэн авчээ.  Энд одоо кино хийхээ болсон харин National Geographic телевизийнхэн л зураг авалтаар тогтмол  ирдэг болжээ.

 

Сокотра олтриг

Фото: Mark Moffett / Corbis

 

Йемений Сокотра олтриг нь  Өмнөд Арабын эртний улс орны түүхтэй бөгөөд эндээс өөр  хаана ч ургадаггүй ургамалаараа алдартай. Наяад оноос эрдэмтэд энд угсаатан зүй, хэлний судалгаа явуулсан бөгөөд нутгийнханд араб  графиктай бичиг зохиож өгсөн байна.

 

Вади Рам

Фото: Hermann Erber / Look-foto / Corbis

 

Иорданы энэ цөлд “Ангарагийн хүн”  киноны зураг авалт явагдсан юм. Улаан нүдэн гаригийн төсөөлөлтэй адил байх л даа. Гэхдээ нутгийнхан энэ нутгаа “Сарны хөндий” гэж нэрлэжээ. Энд олон  киноны  ураг авалтаа хийсэн юм.

 

Мак-Мердогийн хуурай хөндий.  

Фото: Colin Harris / era-images / Alamy / Diomedia

 

Антарктидын Мак-Мердо гэх хуурай хөндий нь дэлхийн  хамгийн хуурай газруудын нэг.  Уулсын оргилоос солбицон үлээх салхины урсгал цагт 320 км хүртэл хурдтай учраас ямар ч чийгийг ууршуулан үлээдэг. Сүүлийн найман сая жилийн өмнөөс энэ нутаг  мөснөөс чөлөөлөгдсөн гэж эрдэмтэд үздэг. Ангараг гаригт илгээх “Викинг” аппаратуудыг энд туршиж байжээ.

 

Бикон хөндий

Фото: The Art Archive / Global Book Publishing / Diomedia

 

Антарктидын Биконы  амьгүй байгалийн зураглал Улаан нүдэн гаригтай  төстэй гэдэг. Энд чийг бараг үгүй бөгөөд  хөрс нь шүлтээр баян ажээ. 2007 онд балар эртний мөснөөс нэгэн нянгийн  өсвөрийг гарган авсан нь  хэсэг хугацааны дараа  амилан өсч эхэлсэн байна. Иймэрхүү судалгаа нь амьдралын түүхийг судлахад тустай ажээ.

 

Фото: Lonely Planet Images / Getty Images

 

Чилийн Атакама цөл Өмнөд Америкийн баруун эрэгт байдаг. Дэлхийн хамгийн хуурай амьдралгүй газар юм. Энд жилдээ 50 миллиметрын тунадас унадаг, дундаж хэм нь нэгдүгээр сард Цельсийн 20 градус.  Харин энэ жилийн зуны  Номхон далайн “Нялх хүү” үзэгдлийн улмаас сүүлийн жилүүдэд байгаагүйгээр энэ цөл   гайгүй хуртай, цэцэглэсэн байна. Цөл  цэцэглэсэн зургуудыг энэ дор харж болно.

 

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна