Туркийн визгүй зорчих журмыг цуцлав

2015 оны 11 сарын 28

Сергей Лавров

Фото: Bernd von Jutrczenka / dpa / Global Look

 

Турктай визийн дэглэмийг 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн тогтоож байгаа тухай ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгдлээ гэж РИА Новости агентлаг дамжууллаа.

 

“Туркт террорын аюул нэмэгдэж байгаад Орос нэлээдгүйгээр түгшиж байгаа тухай бид хэлж байсан. Тэр нь манай иргэдийн аюулгүй байдалтай шууд холбоотой. Туркээр дамжин Исламын улсын “дайчдын”  хөдөлгөөн янз бүрийн чиглэлээр гарч буйг тогтоогдоод байна” гэж Лавров хэлснийг ТАСС иш татжээ.

 

Гадаад хэргийн сайдын ярьж буйгаар, жилийн дотор Москва 17 удаа Туркт хандан хэт даврагчидтай холбоотойгоор сэжиглэгдэн баривчлагдсан Оросын иргэдийн талаар асуулга хүргүүлсэн ч ямар нэгэн хариу аваагүй байна.

 

Одоо Оросын засгийн газар Туркийн зүгээс Орост хийсэн түрэмгийлэлтэй холбоотой арга хэмжээ авах ажиллагааг боловсруулж байгаа юм. Оросын бөмбөгдөгч онгоцыг Туркийн сөнөөгч онгоц сөнөөсөн, мөн энэ үеэр онгоцны нисгэгч амь үрэгдсэн тухай асуудал намжаагүй байна. Ерөнхий сайд тухайлбал, хүнсний бүтээгдэхүүн зэргийн бараа бүтээгдэхүүн нийлүүлэхэд  хязгаарлалт хийнэ гэжээ. Туркийн  компаниудын ажиллагааг ч хязгаарлалтад оруулах бололтой.

 

Туркийн эрх баригчид Москватай харилцаагаа  муутгах хүсэлгүйгээ яаралтай мэдэгдсэн. Тэд  өөрсдийн сөнөөсөн онгоцоо Оросынх гэж таниагүй гэсэн шалтаг хэлж байгаа юм.  Су-24 онгоцны сүйрлийг Оросын ерөнхийлөгч Владимир Путин террористуудын хамсаатнуудын ар нуруунд “хутгалсан” хэрэг хэмээн нэрлэсэн юм.

 

Москва, Анкарагийн хооронд визгүй  дэглэм  2011 оноос хойш үйлчилж байсан юм. Визгүй зорчих гэрээнд тэд 2010 онд гарын үсэг зуржээ. Эхлээд визгүй байх хугацаа 30 хоног байснаа дараа нь турк иргэдийн Орост визгүй байх хугацааг 60 хоног болгосон юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна