Хятадын хөрөнгийн зах зээл уналаа

2015 оны 11 сарын 28

Хятадын индекс Shanghai Composite энэ баасан гаригт 5,5%-иар унан, наймдугаар сарын 18-наас хойш хамгийн дээд хэмжээний уруудалт боллоо. Индекс CSI300 нь 5,5 хувийн уналтыг үзүүлжээ.

Хятадын хөрөнгийн зах зээлийн томоохон брокер CITIC Securities Co мэдэгдэхдээ, Үнэт цаасны хуулийг  зөрчсөн хэргээр эрх баригчидтай хамтран ажиллана гэв. Хятадын гурав дахь том брокер Guosen компани бас л мөрдөн байцаалтад байгаа гэж мэдээлэв. Хөрөнгийн зах зээл дэх зөрчилтэй тэмцэх ажлын хүрээнд бусад брокеруудын хэргээр  засаг ямар шийдвэр гаргахыг зах зээлийн тоглогчид хүлээж байна.

"Хөрөнгө оруулагчид, засгийн дараагийн онилгоо нь хэн болох вэ гэсэн түгшүүртэй байна. Зөвхөн CITIC ба Guosen  мөрдөн байцаалтад байгааг бид мэдэж байгаа. Гэхдээ, юу нь яагаад буруутсан талаар хэн ч мэдэхгүй байна.  Тиймээс тэдний зарим нь талбараа хааж магадгүй боллоо” хэмээн  Galaxy International Securities компанийн судалгааны албаны тэргүүн  Вонг Чимэн хэлснийг Marketwatch иш татжээ.  

Хятадын эрх баригчдын зүгээс хөрөнгийн зах зээлд тавьж байгаа анхаарал нь өнгөрсөн зуны дамлангийн үеэр индекс Shanghai Composite дөч гаруй  хувиар унасантай холбоотой.

 Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна