Хойд Солонгост урт үсийг хорилоо

2015 оны 11 сарын 28

Хойд Солонгосын өршөөлгүй лидерийн ээлжит тушаалыг ойролцоогоор “Бүгд үсээ засуул!” гэж ойлгож болно. Одоо БНАСАУ-д урт үстэй байхыг хориглож байна гэсэн үг юм.

Жилийн өмнө Хойд Солонгосын засаг нь Ким Чен Ун шиг үстэй байхыг эрчүүдэд тушаасан юм.  Харин энэ жил шинэ журам гарч эрэгтэйчүүдийн үсний урт нь  хоёр сантиметрээс илүү байх ёсгүй гэжээ.

Энэ шийдвэрийн биелэлтийг хотуудад ихээхэн анхаарч байгаа бөгөөд урт үстэй оюутнуудын үсийг газар дээр нь шууд тайрч байгаа гэнэ. Харин эмэгтэйчүүд нь лидерийн эхнэр Ли Соль Чу шиг үс засалттай байх ёстой аж.  

Сануулахад, өмнө нь  эрэгтэй, эмэгтэйчүүдийн үс засалтын 28 хувилбарыг Хойд Солонгост мөрдөж байсан юм. “Урт үсний талаар авч байгаа арга хэмжээ нь Хөдөлмөрийн намын долдугаар ерөнхий ассамблейн дагуу залуусыг барьж байх шаардлагаар хийж буй ажил” хэмээн зарлигт өгүүлжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна