“Буянт ухаа-2”-ын ажил дуусчээ

2015 оны 11 сарын 28

“Буянт Ухаа-2” хорооллын эхний ээлжийн 30 барилгын 1600 гаруй айлын орон сууцыг энэ онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн билээ. Гэвч инженерийн шугам сүлжээ, цахилгаан дамжуулах станцын ажил удааширснаас энэ онд багтах эсэх нь тодорхойгүй байсан. Тэгвэл энэ асуудал шийдэгдэж “Буянт Ухаа-2” хорооллын эхний ээлжийн 30 барилгын ажил дуусчээ. Одоогоор Улсын комисст хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.

ТОСК-ийн тэргүүн дэд захирал Д.Алтанхуягийн мэдээлснээр Улсын комисс ирэх даваа гаригт тус хороололд ажиллахаар болжээ.

Дашрамд дуулгахад, “Буянт Ухаа-2” хорооллын нэг м.кв-ын үнэ 1.350.000 төгрөг гэж тогтоосон. Энэ хорооллыг суурьшлын шинэ бүс хэмээн тодорхойлж байгаа юм. Орон сууцын хорооллоос гадна хоёр сургууль, дөрвөн цэцэрлэг, 12 худалдаа үйлчилгээний төв, 400 гаруй машины гарааш, спорт цогцолбор гээд цогцоор нь шийдэж байгаа аж.

Б.ЗАЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна