Шинэ кино: “Бяцхан ханхүү”

2015 оны 11 сарын 28

Антуан де Сент-Экзюперийн алдартай зохиолоор бүтээсэн шинэ киноны трейлерийг сүлжээгээр танилцуулж эхэлжээ. Шинэ кинонд дуу оруулсан жүжигчдийн бүрэлдэхүүнд ямар ч кино атаархахаар байгаа.

“Paramount” кино компани “Бяцхан ханхүү” гэх хүүхэлдэйн киноныхоо танилцуулгын трейлерийг сүлжээнд гаргасан байна. “Кунг-фу Панда” киног бүтээсэн найруулагч Марк Осборн   энэ киног бүтээсэн байна. Арванхоёрдугаар сард энэхүү киног Оросын поркатаар гаргах юм. 

Киног бүтээгчид алдартай номынх нь сэдвийг бага зэргээр өөрчилсөн байна. Киноны гол баатрууд болох охид хичээлийн дэгийн дагуу амьдарч байгаад нэг хижээл насны нисгэгчтэй танилцдаг. Тэр хүн охидуудад бяцхан ханхүү, алс холын оддын тухай ярьж өгнө.

Энэ хөөрхөн киноны баатруудын дууг Рэйчел МакАдамс, Жеймс Франко, Бенисио Дель Торо, Марион Котийяр, Жефф Брижес,  Венсан Кассель  нар оруулсан болохоор киног эх хэлээр нь үзвэл зүгээр. 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна