Грек, Македоны хил дээр мөргөлджээ

2015 оны 11 сарын 29

 

Грекийн хил дээр олон хоносон цагаачид Македоны цагдаа нартай мөргөлджээ. Мөргөлдөөний улмаас 40 хүн гэмтэж бэртсэний 18 нь цагдаа аж. Македоны цэргийнхэн өчигдөр /XI.28/ цагаачдыг нэвтрүүлэхгүйн тулд Грекийн хил дагуу төмөр хашаа босгосон байна. Өмнө нь эдгээр цагаачдын зарим нь амаа оёж эсэргүүцлээ илэрхийлж байв. Грек, Македоны хил дээр гарсан мөргөлдөөнд 250 орчим хүн оролцжээ.

 

Македон, Серб, Хорват, Словени улсууд дайны бүс нутгаас дүрвэн ирэгсдээс бусад цагаачдыг оруулахгүй хилээ хаагаад арваад хонож байна. Зөвхөн Сири, Ирак, Афганистанаас ирж буй олон мянган дүрвэгчийг нотлох бичиг баримтын дагуу хил нэвтрүүлж, бусад орноос ирсэн цагаачдыг оруулахгүй байгаа аж. Үүний улмаас Македонтой хиллэдэг Грекийн Идомени тосгонд Иран, Морокко, Алжир, Бангладеш улсаас ирсэн 800 гаруй цагаач буцах замгүй гацсан байна.

 

Грекээс өнгөрсөн аравдугаар сард 105 мянган цагаач Македонд ирсэн байв.

 

Эх сурвалж: ВВС

Б.АНХТУЯА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна