Парисын халдлагын зэвсгийг Сербид үйлдвэрлэжээ

2015 оны 11 сарын 29

 

Парисын халдлагад гэмт этгээдүүдийн ашиглагдсан зарим галт зэвсгийг 1980-аад оны сүүлээр Сербид үйлдвэрлэсэн болохыг тодруулжээ. Францын цагдаагийн газраас ирүүлсэн зэвсгүүдийн наймыг нь “Застава” зэвсгийн үйлдвэрт үйлдвэрлэсэн болохыг серийн дугаараар нь таньжээ.  “Застава” үйлдвэрийн дарга Миложко Брзаковикийн мэдээлснээр “М70” автомат бууг Словени, Босни, Македоны армийн нөөцөд нийлүүлсэн гэнэ.  “М70” автомат буу нь Зөвлөлтийн үеийн “АК47” бууг сайжруулсан хувилбар аж. 1990-ээд онд өрнөсөн Балканы дайнаас хойш олон тооны цэргийн зэвсэг иргэдийн гар дээр үлдэж хоцорсон аж.

 

Францын нийслэл Парис хотноо энэ 11 дүгээр сарын 13-ны баасан гаригт зэвсэгт этгээдүүд амиа золиослон халдлага үйлдсэнээр 130 хүн амь үрэгдэж, 300 гаруй хүн гэмтэж бэртсэн юм.

 

Эх сурвалж: ВВС

Б.АНХТУЯА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна