Цагдаагийнхан сэжигтэнг олж, саатуулжээ

Хуучирсан мэдээ: 2015.11.29-нд нийтлэгдсэн

Цагдаагийнхан сэжигтэнг олж, саатуулжээ

Энэ сарын 26-27-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн нэгдүгээр хорооны нутагт оршин суух иргэн С, Ц нарыг санаатайгаар хөнөөсөн П.Батбаяр гэгчийг цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж байсан. Тэгвэл П.Батбаярыг цагдаагийн байгууллага улс орон даяар шуурхай эрэн сурвалжилсны эцэст дөнгөж сая Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс саатуулжээ. Улмаар түүнийг цагдан хорьж, мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлсэн тухай эх сурвалж мэдээллээ.

Талийгаач эмэгтэй цагдаагийн хошууч байсан бөгөөд түүнийг аавтай нь хөнөөж, харин ээжийг нь ахтай нь хутгалсны улмаас тэд Гэмтэл согог судлалын үндэсний төв хэвтэн эмчлүүлж буй юм. 

Д.ЖАГАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж