Сэтгүүлч, зураглаачид даатгалд хамрагдана

2015 оны 11 сарын 29

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл(МСНЭ), Практикал даатгалаас санаачлан “Сэтгүүлчийн гэнэтийн ослын даатгал”-ын гэрээг өнгөрөгч баасан гаригт хийлээ.

Эхний ээлжинд "Сэтгүүлчийн гэнэтийн ослын даатгал"-ын эрхийн бичгээр шагнуулсан нэр бүхий 18 сэтгүүлчид болон МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн гишүүд сайн дурын даатгалд хамрагдах юм байна. Тодруулбал өнгөрсөн сард болсон "Хэвлэл мэдээллийн салбарын урлагийн наадам 2015"-д байр эзэлсэн сэтгүүлчид уг даатгалд хамрагдах эрхийн бичгээр шагнуулж байжээ.

МСНЭ, Практикал даатгалаас санаачилсaн уг сайн дурын үйлчилгээг ийнхүү шинээр нэвтрүүлж эхэллээ. Эрсдэл өндөртэй, мэдээллийн халуун цэг дээр ажиллаж байдаг хэвлэл мэдээллийн салбарын сэтгүүлч, зураглаач, гэрэл зурагчин, нийт албан хаагчид энэхүү сайн дурын даатгалд хамрагдах боломжтой. Даатгалын хураамж 50 мянган төгрөг бөгөөд нөхөн төлбөрт 5 сая төгрөг хүртэл мөнгө олгогдох юм байна.

Ч.БОЛОР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна