“Хайрлаарай” сэдэвт аяныг өрнүүлнэ

2015 оны 11 сарын 29

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Гандантэгчилэн хийд, Эрдэнэ зуу хийд, “Олуулаа+” Төрийн бус байгууллага хамтран “Хайрлаарай” сэдэвт уралдаан зарлаж, аян өрнүүлэхээр болжээ. Аяныг зохион байгуулагчдын зүгээс маргааш/11.30/ 12.30 цагаас “Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээлэл хийхээр болсон байна. Хэвлэлийн хуралд МСНЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид, Гандантэгчинлэн хийдийн хамба Д.Чойжамц, УИХ-ын гишүүн М.Батчимэг, Эрдэнэ зуу хийдийн ловон лам О.Эрдэнэчулуун, “Олуулаа+” ТББ-ын ерөнхий зохицуулагч С.Санасэр нар оролцоно.

Ч.БОЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна