Хуучирсан мэдээ: 2015.11.29-нд нийтлэгдсэн

Хорт хавдар үүсгэх олон шалтгааны ихэнхи хувийг тамхи, архи эзэлдэг. Хүмүүс үүнийг мэдсээр байж хэрэглэсээр явдаг. Хор хэрэглэхээс татгалзахыг их эмч Хатагин Батчулууны Гэрэлт-од зөвлөж байна.

Та бүхэндээ хоёр л зvйлийг дахин захиж хэлмээр байна.

1. Тамхиа хая! Тамхины хороос болж олон сайхан хайртай дотны хvмvvс минь, найз нехед минь өвчилж, хорвоогийн мөнх бусыг үзэж байна.

Тамхинаас гарна гэдэгт оройтно гэж байдаггvй юм. Хорт хавдартай ч байсан тамхиа хаяхад химийн тарианы vйлчилгээ сайжирч, амьдрах хугацаа уртасдаг гэсэн хийгдсэн судалгаа бий.

2. Биеийн хаа нэг газар (амны хендий, тагнай, хөх, арьс ….гэх мэт) овгор товгор зангилаа тэмтрэгдвэл заавал эмчид үзүүл. Дарахад өвдөлтгvй байна гээд тайвширч болохгvй. Ихэнхи хавдрын зангилаа өвдөлтгvй байдаг! Хортой хоргүйг зөвхөн эмч үзэж шинжилж байж оношийг тогтооно. Мөн зангилаа хэсгээс шүүс, цус гарах тохиолдолд эмчид ханд. Ихэнхи хорт хавдар өсөж томрохын тулд хавдар өөрөө өөрөөсөө цусны судас үүсгэж бий болгодог юм. Түүгээрээ бидний идсэн хоол тэжээлээр хамаг витамин шим тэжээлийг сорон авдаг.  Хавдартай хүмүүсийн эцэнхий туранхай болдгийн нэг тайлбар нь энэ.

Хорт хавдар үүсгэх олон шалтгааны ихэнхи хувийг тамхи, архи эзэлдэг. Хүмүүс үүнийг мэдсээр байж хэрэглэсээр явж байгааг ойлгодоггvй. Хор хэрэглэхээс татгалзахыг чин сэтгэлээсээ хүсэж байна.

Нэг айлд нэг хvн хорт хавдраар өвчлөхөд л тэр айлын эдийн засаг, хүмүүсийн сэтгэлийн шаналал, зовлонт амьдрал гээд тэр айлыг үндсэндээ шууд л "сүйрүүлж" байгаа юм.

Хатагин Батчулууны Гэрэлт-од

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж