Их мастер Б.Хатанбаатар түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2015.11.29-нд нийтлэгдсэн

Их мастер Б.Хатанбаатар түрүүллээ

Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Ц.Сайнбаярын нэрэмжит шатрын рапид, блиц болон бодлого бодолтын тэмцээн Гадаад хэргийн яаманд энэ сарын 28-29-ний өдрүүдэд боллоо. Тус тэмцээний зорилго нь шатрын спорт, түүний дотор рапид болон блиц төрлийг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, 2016 оны Дэлхийн болон Тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдыг сонгон шалгаруулахад оршино.

Тэмцээний рапид төрөлд эрэгтэйчүүдээс их мастер Б.Хатанбаатар, эмэгтэйчүүдээс ОУМ Б.Мөнгөнтуул нар түрүүллээ.

ОУШХ-ны болон МШХ-ны дүрмийн дагуу зохион байгуулагдсан тус тэмцээнийш МШХ-ноос томилсон шүүгчдийн баг шүүж, ОУШХ-ны чансааг тооцжээ.

Рапид тэмцээний дүн:

Эрэгтэй:

1-р байр ИМ Б.Хатанбаатар

2-р байр ФМ С.Ган-Од

3-р байр ФМ С.Билгүүн

4-р байр СМ Б.Галмандах

5-р байр ФМ Д.Эрхэмбаяр

6-р байр ФМ Б.Баярмандах

7-р байр ДМ Б.Ариунболд

12 хүртэл нас С.Чингүүн, 16 хүртэл нас ДМ Ц.Тэнгис, Ахмад ФМ Ч.Хүрэлбаатар

Эмэгтэй:

1-р байр ОУМ Б.Мөнгөнтуул

2-р байр ОУМЭ У.Лхамсүрэн

3-р байр: ИМЭ Т.Батчимэг

4-р байр: ДМЭ Э.Амаржаргал

5-р байр: ОУМЭ Д.Янжиндулам

12 хүртэл нас Б.Удвал, 16 хүртэл нас ДМЭ Б.Отгонсувд нар ангилалдаа тэргүүллээ гэж Монголын шатрын холбооноос мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж