Бодлого бодолтын УАШТ-д Б.Буяннэмэх түрүүллээ

2015 оны 11 сарын 29

Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Ц.Сайнбаярын нэрэмжит шатрын рапид, блиц болон бодлого бодолтын тэмцээн Гадаад хэргийн яаманд энэ сарын 28-29-ний өдрүүдэд боллоо. Бодлого бодолтын УАШТ-д 33 шатарчин оролцон боломжит 35 онооны даалгавар бүхий 2 шатанд сэтгэх чадвар, туршлага болон хурдаар өрсөлдлөө. Тэмцээний дүн гарахад тэргүүн байрыг шатрын бодлого зохиомжийн спортын мастер Б.Буяннэмэх (“Шугам” компани) 30 оноогоор түрүүлсэн бол Б.Нямдаваа ("Төр Монгол" клуб) 26.5 оноо, бодлого бодолтын ФМ С.Билгүүн 23 оноогоор тус тус удаах байруудад шалгарлаа.

Монголын шатрын холбоо

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна