Н.Жокович ATP-ийн финалд түрүүллээ

2015 оны 11 сарын 23

Английн Лондон хотын O2 Arena-д болсон шилдэг найман эрэгтэй теннисчин оролцдог “ATP World Tour Finals”-д Сербийн Новак Жокович түрүүллээ. Тэрбээр шигшээ тоглолтод Швейцарийн Рожер Федерерийг 6:3, 6:3-аар хожлоо. Хоёр шилдэг теннисчин нэг хэсэгт багтсан бөгөөд тэдний тоглолтод Федерер хожсон юм. Тэгвэл тэд хагас шигшээд өрсөлдөгчөө хожиж, финалд дахин тунасан. Энэ тоглолтод Жокович илүү байж, аваргын тав дахь цомоо гардан авлаа. Тэрбээр ATP-гийн финалд 2008 онд анх түрүүлж, 2012 оноос хойш дөрвөн жил дараалан түрүүллээ.

Дэлхийн чансааг тэргүүлж буй Серийн Новак Жокович энэ жилийн "Австралийн нээлттэй тэмцээн", "Wimbledon", "US Open"-д түрүүллээ. Мөн "Францын нээлттэй тэмцэээ"-ий финалд шалгарсан. Мөн тэрбээр 11 сарын хугацаанд 88 тоглолтын 82-т ялалт байгуулж, ганцаарчилсан төрлийн шигшээд 15 удаа шалгарч дээд амжилт тогтоов.

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна