Долоо хоногийн өрнийн зурхай

2015 оны 11 сарын 30

2015.XI.30-2015.XII.6

Хонь: Ирээдүйгээ илүү өөдрөг гэрэлтэйгээр харж эхэлнэ. Ажил хэрэг ихтэй, завгүй өдрүүд хүлээж байна. Хүч гаргаж гүйсний хэрээр ажил хэрэг бүтэмжтэй байх болно. Гэр бүлдээ л амар амгаланг мэдэрч чадна. Таны амьдралд хөндлөнгөөс оролцох хүн олширсноос бие даан шийдвэр гаргахад хэцүү болно. Зарим үед ирээдүйн зорилго, төлөвлөгөөгөө бодохгүй шийдвэр гаргах шаардлага тулгарч болно. Эрүүл мэндийн байдал хэвийн байх боловч давхар биетэй хүмүүс хянамгай байхыг анхааруулж байна.

Үхэр: Долоо хоногийн эхээр сэтгэл санаа тавгүйтнэ. Бусдын төлөө санаа зовниж, ажилдаа бухимдана. Гэвч долоо хоногийн сүүлээр эрч хүч сэргэж, сэтгэл санаа тайтгарна. Өөрийн болон бусдын нууцыг задруулж, эвгүй нөхцөл байдалд орох магадлалтай. Давуу талаа ашиглан бизнест амжилт олж чадна. Санхүүгийн нөхцөл байдал сайжирна. Гэр бүлийн гишүүдийн зүгээс танд тусламж дэмжлэг ирнэ.

Ихэр: Шинэ сар танд амжилт, азыг авчирна. Долоо хоногийн эхээр таны амьдралд тодорхойгүй нөхцөл байдал үүсэх бололтой. Ажил хэрэг бүтэмжтэй байх бөгөөд орлого нэмэгдэнэ. Зугаацах, хөгжилдөх боломжийг алдах хэрэггүй. Сэтгэл санааны байдал өдөр, өдрөөр эрс өөрчлөгдөх болно. Хяналтаа алдаж хэт бухимдахаас сэрэмжлээрэй. Энэ нь таны эрүүл мэндэд аюултай нөхцөл байдалд хүргэж болзошгүй.

Мэлхий: Танд шийдвэрлэх ёстой олон асуудал тулгарна. Асуудлаас зугтахын оронд шийдвэрлэх арга замыг хайх хэрэгтэй. Ажил, бизнест өөрийн хүч чадлыг хэтрүүлэн үнэлснээс алдагдал хүлээж болзошгүй. Хэт ачаалалтай ажиллах нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. Ялангуяа оюуны ядаргаа болон сэтгэл гутралд автах магадлалтай.  Энэ долоо хоногт таны санхүүгийн байдал эрс сайжирна. Эрүүл мэндийн байдал хэвийн байна.  

Арслан: Хувийн амьдралд сорилттой тулгарна. Магадгүй таны хэзээ ч хүсээгүй зүйлс биелэж эхэлнэ. Бизнесийн гэрээ хэлцэл бүтэмжтэй байх нь. Орлого нэмэгдэж, түрийвч зузаарна. Гэр бүл, хайр сэтгэлийн харилцаанд үл ойлголцол үүсч болзошгүй. Биеийн хүчний ажил эрхэлдэг хүмүүс осол аваарт орохоос сэрэмжлээрэй. Та нарын зарим зугаа цэнгэлд хэт автаж, уруудах замд хурдаа нэмнэ.

Охин: Ажил, бизнест ээлтэй долоо хоног. Таны ирээдүйн төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах нөхцөл байдал үүсч болзошгүй. Тулгарсан бэрхшээлийг хүндээр тусгаж авах хэрэггүй. Бусдын дэмжлэг танд хамгийн их хэрэг болно. Гэр бүлийн хүрээнд тэмдэглэл баяр тохиох эсвэл зочин хүлээж авна. Зарлага хэтэрч, өр, зээл авахаас  аргагүйд хүрч болно. Стресс бухимдлаас үүдэж нойргүйдэх магадлалтай.

Жинлүүр: Таны зан чанар хурцаар илэрч гарна. Долоо хоног болоод сарын эхээр таны ажил хэрэг бүтэмжтэй, бизнесийн гэрээ хэлцэл амжилттай явагдана. Бусдад туслахын тулд өөрийн үнэт зүйлээс татгалзах шаардлага тулгарна. Хайр дурлалын харилцаанд таатай. Хосуудын төлөвлөгөө амжилттай хэрэгжинэ. Хэн нэгэн сэтгэл хөдөлгөм сайхан санал тавих боловч сайн тунгаах хэрэгтэй. Эрүүл мэндийн байдал сайжирна.

Хилэнцэт: Энэ долоо хоногт таны амьдралд тайван байдал, тэнцвэр ноёрхоно. Олон хүний өмнө нэрээ бодож, бодлогогүй алхам хийхээс сэрэмжлээрэй. Ажил хэрэг хэвийн үргэлжилнэ. Удаан саатсан орлого бөөндөө орж ирэх болно. Өөртөө мөнгө зарцуул. Бусдад туслах боломжийг битгий алд.  Ганц бие хүмүүс хэн нэгэнтэй харилцаа тогтоохдоо болгоомжтой хандах хэрэгтэй.

Нум: Та үнэхээр завгүй нэгэн болж хувирна. Бараг хүн бүрт таны тусламж хэрэг болсон мэт аашилна. Гэнэтийн баярт явдал тохионо. Ажил дээр таны хайхрамжгүй байдлаас шалтгаалсан алдаа, осол гарч болзошгүй. Оюуны хэт ачааллаас мэдрэлийн ядаргаанд орох магадлалтай. Орлого нэмэгдэж, зарлага багасах болно. Энэ үед ахиухан мөнгө хадгалаад авах хэрэгтэй.

Матар: Энэ долоо хоногт та идэвхтэй ажиллах хэрэгтэй. Хайр дурлалын бүтэлгүйтэл сэтгэл санааны уналтад оруулна. Өөрийн санаа бодлыг бусдад тулгах хэрэггүй. Ердийн үед дуугүй байдаг хүмүүс найз нөхдийнхөө хүрээнд хэт задгай, чалчаа болох хандлагатай. Хэн нэгэнд сайхан харагдах гэсэндээ хуурамч зан гаргах хэрэггүй. Биеийн тамирын дасгал хийж, сайн унтаж амрах хэрэгтэй.  

Хумх: Хувийн болон ажил хэргийн олон талт харилцаанд тааламжтай. Таны чухал төлөвлөгөө бүтнэ гэдэгт итгэлтэй байж болно. Ажилдаа шийдвэрлэж чадахгүй зарим асуудлыг түр орхих хэрэгтэй. Их хэмжээний мөнгөн орлого орно. Дасгал хөдөлгөөн, эрүүл хоололтын дэглэм баримтласнаар эрүүл мэндийн байдал сайжирна. Ганц бие хумхынханд романтик учрал тохионо.

Загас: Хайр дурлал, гэр бүлийн харилцаанд таатай. Шинэ ажил эхлэхэд тохиромжгүй. Гэр бүлээс гадуурх хайр дурлалын адал явдлаас зайлсхий. Ажлын эрч хүчээ долоо хоногийн төгсгөл хүртэл хадгалахыг хичээгээрэй. Бизнес эрхлэгчид ашигтай гэрээ байгуулж чадна. Тооцоотой байж, орлого зарлагаа нарийн тооцох хэрэгтэй. Зугаа цэнгэлд хэт мөнгө үрэх хандлагатай байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна