Гарьд Б.Гончигдамба түрүүллээ

2015 оны 11 сарын 30

Баянгол дүүргийн түүхт 50 жилийн ойд зориулсан “Жанрайсаг бурханы авшиг” Улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд боллоо.

Барилдааныг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Гандантэгчилэн хийдийн хамба лам Д.Чойжамц нар нээж үг хэлсэн бөгөөд барилдаанд улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, гарьд Б.Гончигдамба, заан Б.Соронзонболд, харцага Ц.Содномдорж, Ө.Бат-Орших, Т.Өсөх-Ирээдүй, А.Цацабшир, Н.Батзаяа, Б.Пүрэвсайхан, өсөх идэр начин Э.Энхбат, И.Ёндонсамбуу, Ш.Уламбаяр тэргүүтэй 224 бөх зодоглолоо.

Барилдаанд улсын гарьд Б.Гончигдамба түрүүлж, улсын харцага Ө.Бат-Орших үзүүрлэлээ. Энэ барилдааны түрүү бөх 3 сая, үзүүр бөх 1.5 сая, их шөвгийн бөхчүүд 1 сая төгрөгийн бай гарджээ.

Дөрвийн даваа

  1. П.Бүрэнтөгс у.а–Э.Энх-Амгалан а.х
  2. Н.Батсуурь у.а–М.Даваасүрэн а.з
  3. Б.Гончигдамба у.г–Ж.Алтаншагай а.а

4.    Ц.Содномдорж у.х–Х.Гантулга а.а

5.    Ө.Бат-Орших у.х–Ц.Цогт-Эрдэнэ а.а

6.     Т.Өсөх-Ирээдүй у.х –Д.Амарсайхан а.а

7.    А.Цацабшир у.х –Ч.Хөхчирэнгэр а.а

8.    Б.Пүрэвсайхан у.хО.Хангай а.а

9.    Н.Батзаяа у.х–Л.Батзориг ц.а

10.Э.Энхбат у.н –М.Бадарч а.а

11.Л.Гантулга-Б.Эрдэнэхүү а.х.а

12.Ч.Баянмөнх у.н–Э.Даш у.н

13.Л.Цэрэнтогтох у.н–Бо.Батжаргал у.н

14.Т.Баасанхүү у.н– Л.Лха-очир у.н

Тавын даваа

  1. П.Бүрэнтөгс у.а –Х.Гантулга а.а
  2. Н.Батсуурь у.а–Л.Гантулга у.н
  3. Б.Гончигдамба у.г–А.Цацабшир у.х

4.    Ө.Бат-Орших у.х–М.Бадарч а.а

5.    Т.Өсөх-Ирээдүй у.х–О.Хангай а.а

6.    Н.Батзаяа у.х –Т.Баасанхүү у.н

7.    Ч.Баянмөнх у.н–Бо.Батжаргал у.н

Зургаагийн даваа

  1. П.Бүрэнтөгс у.а–гоц мөргөсөн
  2. Н.Батсуурь у.а–Т.Өсөх-Ирээдүй у.х
  3. Б.Гончигдамба у.г–Бо.Батжаргал у.н

4.    Ө.Бат-Орших у.х–Т.Баасанхүү у.н

Долоогийн даваа

  1. П.Бүрэнтөгс у.а –Б.Гончигдамба у.г
  2. Н.Батсуурь у.а –Ө.Бат-Орших у.х

Наймын даваа

  1. Б.Гончигдамба у.г –Ө.Бат-Орших у.х

/түрүүлсэн/              /үзүүрлэсэн/

ЭХ СУРВАЛЖ: undesniibukh.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна