Л.Жамбалжав сайд болох уу?

2015 оны 11 сарын 30

МАХН-ын Гүйцэтгэх товчоо өчигдөр буюу ням гаригт хуралдаж ЭМС-ын сайдад Л.Жамбалжавыг нэр дэвшүүлэхээр шийджээ. Харин АН-ын зарим гишүүн энэ удаад Эрүүл мэнд, спортын сайдаар МАХН-аас хүн томилох ёсгүй гэсэн байр суурийг илэрхийлэх болсон байна. Учир нь өнгөрсөн гурван жилийн турш тус яамыг МАХН-аас томилогдсон хүмүүс удирдсан боловч, эрүүл мэндийн салбарыг унагасан гэж үзэж байгаа гэнэ. Тиймээс С.Ламбаа болон зарим УИХ-ын гишүүд шинээр томилогдох сайдыг АН-аас тавих саналыг Гүйцэтгэх зөвлөлдөө хүргүүлээд байгаа юм. Эх сурвалжаас авсан мэдээгээр Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ЭМС-ын сайдыг томилох асуудлыг хэлэлцэж магадгүй аж.

МАХН-аас нэр дэвшүүлж байгаа Л.Жамбалжав өмнө нь ЭМС-ын сайд асан Н.Удвалын зөвлөхөөр ажиллаж байсан юм. Тэрбээр Архангай аймгийн Хотонд суманд төрсөн. МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн, Хан-Уул дүүргийн МАХН-ын Мянгатын дарга, “Монмэс” эмнэлгийн зөвлөх эмчээр ажилдаг. Өмнө нь Улсын илиникийн төв эмнэлгийн дарга хийж байсан төдийгүй МАХН-ын дарга Н.Энхбаярын эмчээр ажиллаж байсан юм. Харин түүнийг намын ерөнхий нарийн бичгийн даргаар томилох эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Т.НОМИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна