Сиритэй хиллэсэн хилээ хяналтад авахыг Туркаас шаардав

2015 оны 11 сарын 30

 

Бельгийн ерөнхий сайд Шарль Мишель Туркт хандан зөвхөн Европын холбоотой ч биш Сиритэй хиллэсэн хилийнхээ хяналтыг хангахыг шаардсан тухай RTL агентлаг мэдээлэв.

 

“Турк улс Европын Холбоотой мөн Сиритэй  холбосон хилийн хяналтаа  хамгаалалтаа хангах талаар тодорхой үүрэг авах ёстой. Тэр нь дүрвэгсдийн хямралыг зохицуулах мөн Европын аюулгүй байдлыг хангахад чухал” гэж Шарль Мишель  мэдэгдсэн байна.

 

Туркаар дамжин Сирид Европын исламчууд очоод мөн тэр замаар эргэн ирцгээдэг гэж тэр хэлэв. Турк, Европын холбооны хооронд эхэлсэн саммитийн гол зорилго нь дүрвэгсдийн асуудлыг шийдэх явдал гэж Европын зөвлөлийн дарга Дональд Туск   мэдэгдэж байлаа.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна