Cisco Collaboration Meeting 2015 зохион байгуулагдлаа

2015 оны 11 сарын 30

Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт буюу 2015 оны 11-р сарын 26-ны өдөр Бодь Электроникс ХХК нь АНУ-ын Сиско Системс корпорацитай хамтран “Cisco Collaboration Meeting” арга хэмжээг хоёр дахь жилдээ зохион байгуулжээ. Тус арга хэмжээнд урилгаар төрийн болон хувийн хэвшлийн томоохон байгууллагуудын 150 гаруй зочид төлөөлөгчид оролцсон бөгөөд Шангрила Улаанбаатар зочид буудалд боллоо.

Сиско Системс корпораци нь мэдээлэл технологи, харилцаа холбооны салбарт дэлхийд тэргүүлэгч АНУ-ын компани бөгөөд Бодь Электроникс компани нь 2010 оны 01-р сараас эхлэн Сиско брэндийн монгол дахь албан ёсны түншээр ажиллаж дотоодын хэрэглэгчиддээ олон улсын стандартад нийцсэн, дэвшилтэт сүлжээний тоног төхөөрөмжүүдийг нийлүүлэн ажиллаж байгаа хамт олон ажээ.

Энэ удаагийн арга хэмжээ нь Бодь Электроникс компанийн үүсгэн байгуулагдсны 20 жилийн ойн баярыг тохиолдуулан зохион байгуулагдсан бөгөөд Cisco Systems корпорацийн борлуулалтын суваг хариуцсан захирал, худалдаа эрхэлсэн захирал, систем хариуцсан захирал болон системийн инженерүүд хүрэлцэн ирж орчин үеийн техник технологийн шинэ шийдэл, шилдэг туршлага, зах зээлд нэвтэрч буй шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулснаараа онцлог байлаа.

“Бодь электроникс” ХХК нь 1995 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд хэрэглэгчиддээ цаг ямагт мэдээллийн технологийн шилдэг шийдэл, дэвшилтэт технологи бүхий дэлхийн томоохон брэнд бүтээгдэхүүнүүдийг албан ёсны эрхтэйгээр хүргэхийг зорьж ажилладаг бөгөөд төрийн байгууллагууд, яамдууд, засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагууд, банкнууд болон бизнесийн байгууллагуудтай хамтран ажиллаж томоохон төслүүдийг хэрэгжүүлж ажилладаг туршлагатай, чадварлаг хамт олон гэдгийг онцлоход таатай байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна