Меркелийг германчууд эсэргүүцэж байна

2015 оны 11 сарын 30

 

Ангела Меркель иргэдийнхээ дэмжлэгийг алдаж байна. Bild am Sonntag сонины захиалгаар Emnid гэх судалгааний хүрээлэнгийн явуулсан санал асуулга үүнийг өгүүлж байна.

 

Асуулгад хамрагдагсдын 48 хувь нь Меркелийг дахин канцлер болохыг хүсэхгүй байна. Зөвхөн 44 хувь нь 2017 оны сонгуулиар түүнийг нэрээ дэвшүүлээсэй гэжээ.

 

Хамгийн түрүүнд түүний дүрвэгсдийн талаар барьж байгаа бодлогыг  шүүмжилж байгаа бөгөөд энэ байр сууринд германчуудын 47 хувь орж ирсэн бол түүний бодлогыг дөнгөж 40 хувь нь дэмжжээ.

 

Германы зүүн хэсгийн оршин суугчид (55%) ба эмэгтэйчүүд (46%) Меркелийг дэмжиж байна. Харин нам доторх түүний дэмжлэг 87% хүрсэн байна. Энэ -.-ны өдөр явуулсан санал асуулгад 579 хүн оролцжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна