Обама Парисын халдлагын газруудыг үзэв

2015 оны 11 сарын 30

 

НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бага хуралд оролцохоор ирсэн АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама эн тэргүүнд Парисын халдлагын газруудад очиж, хохирогчдод эмгэнэл илэрхийллээ. Барак Обама даваа гаригт /XI.30/ Францын нийслэлд Парис хотод газардсан даруйдаа 89 хүн амь үрэгдсэн Батаклан клубт очсон байна. Тэрбээр амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн цэцэг өргөсний дараа Францын ерөнхийлөгч Франсуа Олланд болон Парис хотын дарга Анне Хидалго  нарын хамт олон улсын хурал болох газар руу явжээ.

 

Парис хотноо энэ сарын 13-нд клуб, ресторан, баар, хөлбөмбөгийн цэнгэлдэх зэрэг олон хүн цугласан газарт нэгэн зэрэг халдлага гарч 130 хүн амь үрэгдэж, 350 гаруй хүн гэмтэж бэртсэн юм.

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна