Мэри Олсен хуримлажээ

2015 оны 11 сарын 30

“Ихрүүд” киноны дүрээр алдаршсан Олсены ихрийн өрөөсөн Мэри Кэйт Олсен удаан үерхсэн сүйт залуу Оливер Саркозитой гэрлэжээ. Хуримын ёслол даруухан болж өнгөрсөн бөгөөд тэдний эцэг эх найз, нөхөд, гэр бүлийн 50-аад зочин иржээ. Хосууд өнгөрсөн жил сүй тавьсан юм байна.

Оливер Саркози нь Францын ерөнхийлөгч Николя Саркозитэй эцэг нэгтэй дүү нь ажээ. Хосууд 2012 оноос хойш хамт байх болсон юм. 29 настай Олсен, 46 настай Саркози нарыг насны зөрүү ихтэй хосууд гэдэг ч тэд хайр сэтгэлд насны зөрүү хамаагүй гэдэг аж.

Олсены ихрүүд 80-аад онд Full house кинонд тоглож карьераа эхэлсэн бөгөөд тэр үед дөнгөж зургаан настай байжээ.

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна