Анкара Оростой холбооны сувгуудаа нээлттэй үлдээнэ

2015 оны 11 сарын 30

 

Су-24 онгоцыг нь сөнөөсний улмаас харилцаа улам  муудаж байгаа ч Оростой  харилцааны бүх шугамаа нээлттэй үлдээхийг Анкара эрхэмлэнэ гэж Туркийн ерөнхий сайд Ахмет Давутоглу мэдэгдсэн байв.

 

Үүний өмнө Оросын ерөнхийлөгч Владимир Путин Туркийн эсрэг авч байгаа эдийн засгийн тусгай арга хэмжээний тухай зарлигт  гарын үсэг зурсан юм. Уг хориг арга хэмжээнд Туркийн бизнес бараг тэр чигтээ хамрагдаж байгаа юм. . Эдийн засгийн тусгай арга хэмжээнд хамрагдах Туркийн үйлдвэрлэлийн бараа, бүтээгдэхүүний жагсаалтыг засгийн газар нь боловсруулах ажээ.

 

Оросын бөмбөгдөгч Су-24 онгоцыг Туркийн сөнөөгч онгоцнууд Сирийн  нутаг дэвсгэр дээр арваннэгдүгээр сарын 24-нд сөнөөсөн байлаа. Агаар хил зөрчсөн онгоцыг таних аргагүй байснаас сөнөөсөн гэж Турк зарласан юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна