Гэртэйгээ шатаж амиа алджээ

2015 оны 11 сарын 30

Долоон сартай хүү галд өртөж нас барсан хэрэг өнгөрөгч ням гаригт Багануур дүүрэгт гарчээ.

Тус дүүргийн тавдугаар хорооны "Нарийны гудамж"-нд  монгол гэр шатаж, галд долоон сартай хүү өртөж нас барсан хэргийг Багануур дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна. Түймрийн дуудлага ирсэн даруй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 64 дүгээр ангийн алба хаагчид очиж галыг унтраасан ч хүүг аврахад оройтсон байжээ. Иймээс онцгой байдлын газраас бага насны хүүхдээ гэрт нь ганцааранг нь үлдээхгүй байх, мөн галын аюулгүй байдлыг хангахыг зөвлөж байна.

Г.ТУУЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна