“Улаанбаатар таймс”-ын газрыг 24 тэрбумаар зарав

2015 оны 11 сарын 30

Экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр хууль бусаар хувьчилж авсан гэх  “Улаанбаатар таймс” сонины газрыг өнөөдөр дуудлага худалдаанд орууллаа. Тус газрыг долоон тэрбум 155 сая төгрөгөөс эхэлж дуудсан бөгөөд 24 тэрбум төгрөгөөр Абдул Карим гэх гадаад иргэн эзэмших эрхийг нь авчээ. Хангарьд ордонд болсон хэвлэх үйлдвэрийн газрын дуудлага худалдаанд Капитрон банк, Таван богд трейд, “Bluemon” ХХК зэрэг есөн оролцогч оролцжээ.

Ийнхүү олон жилийн турш хотын төвд балгас болсон хуучин хэвлэх үйлдвэрийн гэх нурсан барилгын газрыг ийнхүү олон нийтэд нээлттэй дуудлага худалдаагаар Абдул Каримд эзэмшүүлэхээр боллоо.

Хэвлэх үйлдвэрийн газрыг 24 тэрбумаар эзэмшиж, үйл ажиллагаа явуулахаар болсон Абдул Карим нь 60 настай, монгол эхнэртэй хүн гэнэ. Тэрбээр Монголд 30 жил амьдарч байгаа бөгөөд 2012 оноос Монголын иргэншилтэй болсон байна.

Д.УУДАМ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна