Автобусны жолооч осол гаргаж 15 хүнийг гэмтээжээ

2015 оны 11 сарын 30

"Сутайн буянт" компанийн автобусны жолооч авто замын осол гаргаж, зорчигчид болон буудал дээр автобус хүлээсэн хүмүүсийг гэмтээсэн хэрэг өнгөрсөн бямба гаригт гарчээ. Тодруулбал, халтиргаа гулгааны улмаас “Сутайн буянт” ХХК-ийн “Daewoo BS-106” маркийн автобусны жолооч Б нь Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Алтан овооны гуравдугаар гудамжны 18 тоотын ард байрлах автобусны буудал болон Алтан овооны гуравдугаар гудамжны 18 тоотын иргэн Ж-ийн хашааг мөргөжээ. Ослын улмаас 15 хүн бэртэж гэмтсэн байна. Бэртсэн иргэдийг ГССҮТ-д хүргэсэн бөгөөд  уг хэргийг Замын цагдаагийн газар шалгаж байгаа юм байна.

 Г.ТУУЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна