Живсэн гатлага онгоцноос 97 хүнийг аварчээ

2015 оны 11 сарын 30

 

Индонезийн Батам арлаас хөдөлсөн гатлага онгоц өнөө өглөө /XI.30/ тэнгист хөвж явсан биетийг мөргөснөөс живсэн байна. Сингапурын эргийн харуулынхан живж буй гатлага онгоцноос 90 зорчигчийг хөлгийн багийн долоон гишүүний хамт аварч гаргажээ.

 

Гатлага онгоцноос хүмүүсийг хоёр хийлдэг завинд суулгасан боловч даац хэтэрсэнээс бас л живсэн байна. Эцэст нь  өөр гатлаг онгоцнууд ирж зорчигчдыг авч явжээ. Гатлага онгоц Сингапур хүрэхээр хөвж явсан байна.  

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна