Ч.Ганхуяг Хэвлэх үйлдвэрийн барилгыг авч чадсангүй

2015 оны 11 сарын 30

“Хас”-ын гэх Ч.Ганхуяг хэвлэх үйлдвэрийн газрыг иргэдтэй хамтран худалдаж авах санал гаргасан. Гэвч түүний энэ оролдлого бүтэлгүйтэв бололтой. Учир нь Хэвлэх үйлдвэрийн барилгыг 24 тэрбум төгрөгөөр Монгол Улсын иргэн гэх Абдул Карим худалдаж авсан байна.

Ч.Ганхуяг: “Мянган иргэнээс нэг сая төгрөг цуглуулаад хэвлэх үйлдвэрийн барилгыг худалдаж авах” саналыг гаргаж өөрийн цахим хуудаснаа нийтэлж байсан юм. Энэ оролдлого амжилтгүй болбол хамтарсан залуусынхаа мөнгийг буцаан олгоно гэдгийг ч тэрбээр хэлсэн. Ямартай ч түүний оролдлого бүтэлгүйтсэн учир мэдээлэл хийхээр төлөвлөөд байгаа юм байна.  

Дашрамд сонирхуулахад “Улаанбаатар таймс” сонины Хэвлэх үйлдвэрийн барилгыг нээлттэй дуудлагын худалдаагаар хувьчлах шийдвэр нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 13/48 дугаар тогтоол, Нийслэлийн Өмч хувьчлах комиссын энэ оны 29 дүгээр тогтоолоор баталгаажсан байна. Харин уг газрыг 24 тэрбум төгрөгөөр худалдаж авсан Абдул Карим нь монгол эхнэртэй, нэлээд бийлэгжүү нэгэн бололтой. Тэрбээр Монголд 30 жил амьдарсан бөгөөд гурван жилийн өмнө манай улсны иргэншилтэй болжээ. Абдул хэвлэх үйлдвэрийн газрыг авахдаа чухам ямар зориулалтаар ашиглахаа нууцалсан байна.

Т.НОМИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна