Гурван тэрбум еврогийн гэрээ байгууллаа

Хуучирсан мэдээ: 2015.11.30-нд нийтлэгдсэн

Гурван тэрбум еврогийн гэрээ байгууллаа

 

Европын холбоо Турктэй гурван тэрбум еврогийн “түүхэн” гэрээ байгууллаа. Тусламжийн гэрээний энэ их мөнгөөр Туркээр дамжин Европт ирэх Сирийн дүрвэгчид болон бусад орны цагаачдын урсгалыг зохицуулахад зарцуулагдах аж.

 

Турк нь Европын холбооны гишүүний үүргийн дагуу Сирийн 2.2 сая дүрвэгчийг эх орондоо байршуулсан хэмээн зөвлөлийн тэргүүн Дональд Туск мэдэгджээ. Харин Туркийн ерөнхий сайд Ахмед Давутоглу “Турк Европын холбооны хамтарсан төлөвлөгөөний үүргийг биелүүлэхээ амлаж байна. Энэ гурван тэрбум еврог Туркт биш дүрвэгчдэд зарцуулагдана” хэмээн мэдэгдэв.

 

Европын холбооны орнуудад энэ онд 850 мянган дүрвэгч ирж, 3500 гаруй нь замдаа амь үрэгдэж, сураггүй болсон аж. Турк улс нь дүрвэгсдийн Европ руу гарах гол хаалга гэж хэлж болно.

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж