Эмчийн хариуцлагагүй байдлаас болж дахин нэг цагдаагийн ажилтан амиа алдлаа

2015 оны 11 сарын 30

Эмч нарын хайнга байдлаас болж цагдаагийн алба хаагч амиа алдсан хэрэг гарчээ. Тодруулбал, энэ сарын 24-нд Цагдаагийн Ерөнхий газрын Олон нийт Аюулгүй байдлыг хамгаалах хамгаалалтын гуравдугаар хэлтсийн ажилтан Б-ын  бие нь өвдсөн тул харьяаллын дагуух эмнэлэгтээ ханджээ.

Тухайн өдөр түүний бие нэлээн хүнд, өвдөлтөөсөө болоод шокийн байдалд орчихсон байсан тул цэрэг, цагдаа, хүчний байгууллагын ажилтнуудын Цэргийн госпиталд эмнэлэгт хүргэгдэж очсон байна.

Тус эмнэлгийнхэн биеийн байдал нь хүнд байсан Б-д эм бичиж өгөөд явуулсан аж. Улмаар Б гэртээ очсоныхоо дараа биеийн байдал нь улам хүндэрч нас барсан байна. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад, “Талийгаачийн ажил явдал өнөөдөр болж байгаа. Өчигдөр задлан шинжилгээнд орсон. Шинжилгээний хариу тун удахгүй гарах байх” гэсэн хариулт өглөө.

Ж.ӨӨДЛӨН

ЭХ СУРВАЛЖ: WWW.MMINFO.MN

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна