Неймар: Месси, Суарес бид гурав “Алтан бөмбөг”-ийн төлөө өрсөлдөх ёстой

2015 оны 11 сарын 30

Испанийн “Барселона” клубын довтлогч Неймар “Алтан бөмбөг” шагналын шилдэг гуравт хэн үлдэх ёстой талаар байр сууриа хуваалцжээ.

Тэрбээр “Би хувьдаа Месси, Неймар бид гурав шилдгийн төлөө өрсөлдөх ёстой гэж бодож байна. Хэрвээ би шилдэг гуравт үлдэж чадвал маш их баяртай байх болно. Би цомын төлөө тэмцэж, ялалт байгуулах дуртай. Гэхдээ би хэзээ ч “Алтан бөмбөг” хүртэхийн төлөө юм уу дэлхийн болдог болохын тулд тоглоогүй. Харин илүү сайн тоглогч болохын төлөө зорилгодоо хүрэхийн тулд тоглодог.

Харин та хамгийн шилдэг тоглогчийн төлөө саналаа өгөхдөө ямархуу чадвартай, зүтгэлтэй, сайн тоглогч вэ гэдгийг харах байх. Хүмүүс яг энэ зарчмаар саналаа өгвөл үргэлж сайн тоглохын төлөө зүтгэдэг, шилдэг тоглогчдыг сонгох ёстой” хэмээн ярьжээ.

Н.БОЛД

ЭХ СУРВАЛЖ: WWW.MMINFO.MN

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна