Чарганы уралдаанч Х.Түвшинжаргалыг дэмжээрэй

2015 оны 11 сарын 30

Tuvshinjargal Khurelsuh

Монголчуудаа анхаарлаа хандуулаарай!!!

Би өөрийн хөдөлмөр хичээл зүтгэлээр Монголд анх удаа чарганы нохойг сургаж "Монгол нохой чарга" өвлийн аяллыг үүсгэн байгуулаад 5 жил болж байна. Би жил болгон нохой чаргаа хөлөглөн шинэ жилийн орой өвлийн өвгөн болж хүүхдүүдэд бэлэг тарааж тэднийг баярлуулах дуртай. Би болон миний ухаалаг ноход аавгүй, ээжгүй, өнчин, гэр оронгүй хүүхдүүдэд баяр баясал авчирж хүүхэд насанд нь гэгээн дурсамж үлдээхийн тулд тэдэнд зориулж аялал зохион байгуулж ажилладаг. Түвшинжаргал миний бие олон улсын ‪#‎Polar нохой чарганы тэмцээнд өрсөлдөж байна! Та бүхэн намайг дэмжээд ердөө л ганц удаа доорх линкээр www.fjallravenpolar.com/UserProfile/563 ороод VOTE дарахад л болох юм. Энэ нь миний хувьд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд маш том түлхэц болж өгөх юм. Монгол орны минь далбаа Хойд Туйлын тэнгэрт мандаг!!!

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна