ДОХ-ын халдвартай 860 хүн байх магадлалтай

2015 оны 11 сарын 30

Манай улсад одоогийн байдлаар ХДХВ/ДОХ-ын нийт 194 тохиолдол бүртгэгдээд байна. Тэдний 26 нь нас баржээ. Харин НҮБ-аас бэлгийн замаар ХДХВ-ын халдвар авсан 860 хүн байх магадлалтай гэсэн судалгаа гарчээ.

Бүртгэгдсэн тохиолдлуудын 98.4 хувь нь бэлгийн замаар ХДХВ-ын халдвар авсан нь тогтоогджээ. Одоогоор цус цусан бүтээгдэхүүн, эмнэлгийн тусламж үйлчилгээ болон эхээс хүүхдэд ХДХВ/ДОХ-ын вирус халдварласан тохиолдол бүртгэгдээгүй аж.

Т.НОМИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна