Улаанбаатарт 9 хэм хүйтэн байна

2015 оны 12 сарын 1

Ихэнх нутгаар үүлэрхэг. Зүүн зүгийн ихэнх нутаг, төвийн нутгийн зарим газар, баруун болон говийн нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч цасан шуурга шуурна. Хүйтэрч Дархадын хотгороор 19-24 градус, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар 15-20 градус, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын сав газраар 12-17 градус, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 9-14 метр, цасан шуурга шуурна. 8-10 градус хүйтэн байна. Оройдоо хүйтний эрч чангарна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр, өдөртөө зарим газраар цас орж цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос ихэнх нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 25-30 градус, өдөртөө  15-20 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар цас орж, салхи баруун хойноос секундэд 12-14 метр хүрч цасан шуурга шуурна. Дархадын хотгороор шөнөдөө 25-30 градус, өдөртөө 20-25 градус, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Ихэнх нутгаар цас орж цасан шуурга шуурна. Салхи  баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хэрлэн, Онон, Улз голын сав газраар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орно. Салхи хойноос секундэд 9-14 метр хүрч цасан шуурга шуурна. Шөнөдөө 23-25 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орж цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 15-20 градус,өдөртөө 8-13 градус,  бусад нутгаар  шөнөдөө 11-16 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна