Бид сүйрэх үү?

2015 оны 12 сарын 1

 

Сүүлийн жилүүдэд Дэлхийн цаг уур мэдэгдэхүйц өөрчлөгдөж байна. Зарим нэг орнууд хэт халуунд “шатаж”, нөгөө нэг нь дааран дагжин чичирч байна. 

 

Экологичид мөсөн голуудын хайлах, далай тэнгисийн төвшний нэмэгдэл, жилийн дундаж хэмийн нэмэгдлийн талаар ярих боллоо. Дулаарлын зэрэгцээ байгалийн бүх системийн тэнцвэр алдагдаж, ган, зуд, салхи, шуурга гэх мэт гамшгийн тоо нэмэгдэж байна.  

 

Эрдэмтдийн тооцоолсноор, 2015 оны эхний арван сарын хугацаанд дэлхийн агаарын хэм нь XIX зуунд тэмдэглэгдсэнээс 1,02 °C хэмээр илүү байжээ. Нэг хэм гэсэн босго  орчин үеийн түүхэнд анх удаагаа ийнхүү тогтоов. Мөн 2000-2010 онуудын хооронд хүлэмжийн хийн хаягдал сүүлийн 30 жилд байгаагүйгээр нэмэгдсэн байна. Дэлхийн цаг уурын байгууллагын  мэдээлснээр агаар мандал дахь хүлэмжийн хийн нягтрал дээд зэргийн төвшний үзүүлэлтэд хүрлээ.

 

Дэлхийн цаг уурын байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Мишель Жарро:  

 

-Бид СО2-ыг үзэхээ больсон. Энэ аюул нь бодит юм. Даяарчлалын хэм нэмэгдлээ, цаг уурын үеэр, мөсний хайлалт, далайн төвшний ихсэлт, далай тэнгисийн хүчил нэмэгдсэн зэрэг ноцтой үзэгдлүүдийн тоо нэмэгдлээ гэсэн үг юм.

 


Брюссельд хүчтэй мөндөр орсны улмаас  Бельги, Тунисийн хөлбөмбөгийн багуудын тоглолт тасалдлаа, 2014.06.07, фото ERA/Oliver Hoslet

 


 

Цаг уурын дулаарал ямар аюул агуулна вэ?

 

Хэрэв улс орнууд  хүрээлэн буй орчныхоо асуудалд анхааралтай орохгүй бол 2100 он гэхэд дэлхийн агаарын халалт 3,7-4,8°С хэмээр нэмэгдэх аж. Агаарын дундаж хэм 2 °С хэмээр дулаарахад эргэж буцашгүй  их өөрчлөлт гарах юм...

 

Цаг уурын асуудалд дээд зэргээр анхаарал хандуулахын тулд НҮБ мэтгэлцээндээ улстөрчид, эрдэмтэд, оддыг урьсан юм. Жүжигчин Роберт Редфорд “Хагас дутуу арга хэмжээ авах, цаг уурын өөрчлөлтийн  асуудлыг  үгүйсгээд байх цаг хугацаа алга” гэж мэдэгджээ.

 

Жүжигчин Роберт Редфорд:

 

Африкийн ган гачиг, өлсгөлөнгөөс эхлээд Өмнөд Азийн бүхнийг хатаасан их халуун, Хойд Америкийн ой хээрийн түймэр, сүйрлийн шуурга, Нью-Йоркийн үеэр хүртэл энэ үзэгдлийн үр дагаврыг бид харж байна. Цаг уурын өөрчлөлт улс бүрийг дайрч байгаа учраас бид хамтран тэмцэх ёстой.

 


 

Дулаарлыг  зогсоож чадахгүй бол дэлхий ямар үр дагавартай учрах вэ?

 

Байгалийн гамшгууд

 

Цаг уурын бүсүүдийн байрлал өөрчлөгдөн цаг агаарын өөрчлөлт ихээхэн хүндрэл учруулна. Хүчтэй хүйтрэл гэнэтийн дулаарлаар солигдож, жилийн халуун өдрүүдийн тоо нэмэгдэнэ. Ган гачиг, үер усны үзэгдлийн давтамж нэмэгдэнэ. 

 

Цаг уурын өөрчлөлт, байгалийн гамшгийн үүсэл хоёрын хоорондын харилцаа холбоог Америкийн эрдэмтэд тогтоосон байна. Номхон далайн халуун орны шуурга, Европ, Хятад, Өмнөд Солонгос, Аргентины зуны агаарын хэм, Калифорни мужийн ой хээрийн түймэр, Африк, Ойрхи Дорнодын ган, Балба дахь цасан шуурга, Канад, Шинэ Зеландын үер зэргийг судлаад тэд дулаарлын ул мөрийг илрүүлсэн байна.

 

Хойд Калифорни дахь ойн түймэр, 2015 он, Фото: ERA/Noah Berger

 

Амьдрах аргагүй нутаг дэвсгэр

 

Агаарын дундаж хэмийн  нэмэгдэл, хэтэрхий чийглэг зэргээс 2100 он гэхэд зарим улс оронд амьдрах аргагүй болох юм. Тийм эрсдлийн хэсэгт Катар, Саудын Араб, Бахрейн, АНЭ зэрэг Ойрхи  Дорнодын  бусад орнууд багтаж байна.

 

Цаг уурчдын тооцоогоор 2070 он гэхэд Персийн булангийн орнуудад  агаарын хэм 74-77 °С хэм болох магадлалтай. Тэр нь нутаг дэвсгэрийг амьдралгүй болгох бөгөөд харин салхижуулалтын хөгжингүй системтэй том хотууд энд тэсээд үлдэж болох юм. Гэхдээ хүмүүс эдгээр хотуудад зөвхөн шөнийн цагаар л гудамжид гарч байх юм.

 

Биологийн төрөл зүйд өгөх цохилт

 

Дэлхий үүссэнээс хойших түүхэнд төрлүүдийн бөөнөөр мөхсөн зургаа дахь үеийн дунд үед биднийг болно гэж зарим эрдэмтэд үздэг. Харин энэ удаагийн мөхлийн үйл ажиллагааг хүний үйлдэл өдөөжээ. Хэрэв даяарчлалын дулаарлыг зогсоохгүй бол олон тооны эко систем, системийг бүрдүүлэгч амьд биетийн төрөл зүйл төрөл ангиар ядмаг, нягтрал багатай болно.

 

Ургамал, амьтдын 30-40% хүртэл мөхнө гэсэн дүгнэлт хийсэн байна. Тэдний амьдрах орчин хурдтай хувирч буй учир  эдгээр амьд биетүүд шинэ орчинд дасаж зохицох цаг байхгүй.

 

Байгаль хамгаалах олон улсын холбоо (IUCN) мөхлийн эрмэгт ирсэн ан амьтан, ургамлын жагсаалтыг (Улаан ном) хөтөлдөг. Жишээл тэр жагсаалтад цасны барс буюу ирвэс орсон бөгөөд тэр Төв Азийн хүн хүрэхэд бэрхтэй уулын бүсэд амьдардаг тул л амьд байгаа юм. Ирвэс нь ховор бөгөөд мөхөж буй төрлийн (CR) статустай бөгөөд зөвхөн одоо амьдардаг 12 улсад л бий. Фото: EPA/FEDERICO GAMBARINI

 

Мадагскарын өргөн хамарт лемур нь мөхөх эрсдлийн CR төвшний амьтан юм. Фото: AP Photo/Conservation International, Haroldo Castro

 

Төв ба Дундад Азид амьдардаг зэрлэг муур мануул нь Оросын Чита, Буриад, Тува ба Монголд бий. Эрсдэлийн төвшин нь NT — эмзэгт багтдаг. AP Photo/Keystone, Alessandro Della Bella

 

Калифорнийн кондор нь Хойд Америкийн баруун нутгийн ууланд үүрлэдэг. 1980-аад он гэхэд  амьдрах орчин нь Калифорнийн өмнө  хэсгийн уулаар хязгаарлагдах болжээ. Аюулын төвшин нь эрсдэлийн байдлын CR. AP Photo/U.S. Fish and Wildlife, Scott Frier

 

Суусрын төрлийн сүүн тэжээлтэн Зүүн Европ, Азид тархжээ. Азид бол Монгол, Хятадын хойд хэсэгт амьдарна. Эмзэг гэсэн VU аюулын төвшинтэй. Flickr.com/Joachim S. Müller

 

Баруун Кавказын тур гэх кавказын уулын янгир. Орос-Гүржийн хилийн дагуух 4,5 мянган кв.км талбайн зурваст амьдардаг. XIX  зуунаас хойш амьдрах талбайн хэмжээ нь улам багасаж байгаа юм. Аюулын төвшнийг нь мөхлийн эрмэгт гэсэн EN гэж  тэмдэглэжээ. Flickr.com/IUCNweb

 

Амур мөрний бар нь Оросын зүүн өмнөд хэсгийн  хамгаалалттай бүсэд амьдардаг. EN гэсэн аюулын төвшинд байгаа. ТАСС/Юрий Смитюк

 

Франклины хэдгэнэ. Тэр мөхсөн үү эсвэл хэдхэн ширхэг үлдсэн үү гэдэг нь одоо мэдэгдэхээ байсан. Энэ хэдгэнэ Өмнөд Орегон, Калифорнид далайн эрэг, уллсын хоорондын завсар газарт амьдардаг байв. Сүүлийн удаа тэднийг 2006 ажиглаж байжээ. Мөхлийн эрмэгийн CR гэх аюулын төвшинд түүнийг оруулсан байгаа. AP Photo/Seth Perlman

 

Сахарын орикс гэх гөрөөс Хойд Африкийн тал, цөлийг  эзлэн амьдарч байлаа. Ан агнуурын улмаас тэднийг онгон байгальд мөхсөн гэдэг EW төвшинд оруулсан бөгөөд хамгийн сүүлчийн зэрлэг ориксийг арваад жилийн өмнө харжээ. Flickr.com/Buck Valley Ranch

 

Цөлийн барууны гофер. Тэр нь Юта, Невада Калифорни, Аризоно мужид амьдардаг Мексикийн Сонора цөлд бас байдаг. Аюулын төвшин нь VU. AP Photo/Reed Saxon

 

Сивуч (Хойд тэнгисийн арслан). Агнуурын тэнгис, Камчатск, Командорын арлууд, Алеутын, Курилийн арлууд ба Аляскт тархжээ. Эрсдэлийн аюултай гэх  NT  төвшинд байдаг.  Flickr.com/Oregon Department of Fish & Wildlife

 

Ундны усны хомсдол, өлсгөлөн ба өвчин

 

Дулаарал нь сул хөгжилтэй Африк, Ази, Латин Америкийн орнуудын газар тариаланд нөлөөлнө. 2080 он гэхэд  өсгөлөнд нэрмэгдэх эрсдэлтэй хүмүүсийн тоо 600 саяар нэмэгдэх ажээ. Цаг уурын өөрчлөлт ундны усны хомсдлыг үүсгэх бөгөөд  хур тунадас багассанаар Төв Ази, Газар дундын тэнгис, Өмнөд Африк, Африк, Австрали зэргийн бүсэд ундны усны хомсдол үүсэх юм. Өлсгөлөн, ундны усны хомсдол, хорхой шавжны нүүдэл зэрэг нь халдварт өвчний тархалтыг нэмэгдүүлнэ. Ус ба хүнсний хомсдол нь сөргөлдөөнийг ихэсгэх аюултай.

 

Далайн төвшний нэмэгдэл

 

Дулаарлын хамгийн мэдэгдэхүйц үр дагавар нь мөсөн  голуудын хайлалт болон далайн төвшний нэмэгдэлт болох юм. Эрэг орчмын сая сая хүмүүс байнга гарах үерийн улмаас амь үрэгдэх буюу шилжин суурьших болно.

 

Эрдэмтдийн тооцоогоор XXI зуунд далайн төвшин  нэг метрээр нэмэгдэх ажээ. ХХ зуунд тэр нь 0,1-0,2 м л байв. Хамгийн түрүүнд эрсдлийн аюул Нидерланд, Бангладеш, Мальдивын арлууд, Багамын арлуудад ирнэ. Орос, АНУ, Хятад, Их Британи, Итали, Герман, Дани, Бельги, Ирак, Тайланд, Вьетнамын нутгийн нэлээдгүй хэсэг усан дор орох юм. Японы 30 сая хүртэлх хүн амын орон сууц живсэн байх аюултай.

 

Дэлхийн далай төвшин нэмэгдсэнээр олон хотууд усан живнэ. Венеци хамгийн түрүүнд живэх болно. Хот олон арлууд дээр байрласан бөгөөд хамгийн  өндөр газар нь далайн төвшнөөс дээг 2м юм. AP Photo/Luca Bruno

 

Одоо  Венецид тогтмол үер болж байдаг. AP Photo/Luca Bruno

 

Далайн төвшин хоёр метрээр нэмэгдэхэд Амстердам хот усанд живнэ. Одоо хотыг далангууд хамгаалж байгаа. Гэрэл зурагт Херенграхт суваг, Амстердам, Нидерланд. EPA/JERRY LAMPEN

 

Гамбург хот мөн л далангаар хамгаалагдсан байгаа. Далайн төвшин 2,5 метрээр нэмэгдэхэд  уг хот усан дор орно. EPA/AXEL HEIMKEN

 

Далайн төвшин 2,5 метрээр нэмэгдэх нь  Санкт-Петербургийн эрсдэл  болон хувирна. EPA/YURI KOCHETKOV

 

Далайн төвшин 3 метрээр нэмэгдэхэд Лос-Анжелес  жвих аюултай учирна. AP Photo/Steve Gentry

 

Мөн л тэр гурван метр Нью-Йоркийн доод Манхэтнений мөхөл юм. AP Photo/Richard Drew

© EPA/JUSTIN LANE

 

Шинэ Орлеаны ихэнх далай  төвшнөөс дор байрладаг. 2005 оны “Катрина” шуурганы дараах Шинэ Орлеан хот. EPA/VINCENT LAFORET/NEW YORK TIMES/POOL

 

Одоо Лондонд “Темзагийн хаалт” гэж нэрлэгдсэн  зүйл л  хотыг далайн түрлэгээс хамгаалдаг. Лондон 2000 оны үерийн үеэр.

AP Photo/Alastair Grant

 

Шанхай хот далайн төвшнөөс дунджаар 6,5 метрийн өндөрт байрладаг. Гэхдээ хотын нэг хэсэг нам дор газар байгаа ба тэнд  5,5 сая хүн амьдардаг. EPA/SILVER YOUNG

 


 

Юу хими вэ?

 

Цаг уурын өөрчлөлтийг хүн төрөлхтөн бүрэн зогсоож чадахгүй гэж эрдэмтэд үздэг. Гэхдээ дэлхийн хамтын нийгэмлэг агаарын хэмийн өсөлтийг барьж чадах ёстой. Үүний тулд хүлэмжийн хийн хаягдлыг бууруулж, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх ёстой. Үүссэн нөхцөл байдалд хурдан дасч зохицох ёстой.

 

Орост гэхэд л үерийн усны зайлуулалтын сүлжээг хөгжүүлэх, гал унтраах системээ шинэчлэх шаардлагатай. Киргизид ч  манайд ч мөн ялгаагүй билчээрийг хамгаалан хадгалах арга хэмжээ авах шаардлагатай. Сэргээгдэх эрчим хүчинд анхаарал тавьснаар бид уул уурхай гэх  хөнөөлтэй олборлолтоос зайлж чадна. Голландад далангаа бэхжүүлэх хүч хөрөнгө байгаа гэтэл Бангладешд тэр нь байхгүй.

 

Иймэрхүү маягаар хөгжүүлэхэд хөрөнгө мөнгө шаардлагатай учир  бүх нийтийн дулаарлын асуудалд улс орон хүн бүрийн хүчин зүтгэл шаардлагатай юм.

 

Айванпа гэх нарны эрчим хүчний томоохон станц Калифорнийн Мохав цөлд байгуулагджээ.

 AP Photo/Chris Carlson

 

Хятадын салхины станцууд, 2015 он

© AP Photo/Andy Wong

 

Саяно-Шушенскийн усан цахилгаан станц

ТАСС/Марина Лысцева

 

Бельгийн "Тианж" гэх атомын цахилгаан станц. EPA/OLIVIER HOSLET

 

АНУ-ын Истпорт хотын далайн  түрлэгийн цахилгаан станц, 2008 он. AP Photo/Joel Page

 

Индонезийн гео термалын газар доорх дулааныг ашиглах станц, 2009 он. EPA/Business Wire

 

 

Парисын бага хурал ба шинэ гэрээ

Олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтын  үр дүн нь "Парис-2015" гэсэн Парисын бага хурлаар  батлагдах магадлалтай шинэ гэрээ болох ёстой.  Шинэ гэрээгээр хүлэмжийн хийн хаягдлын  квотыг шинээр тогтоож, цаг уурын өөрчлөлттэй холбоотойгоор хохирлыг буулгах тодорхой төлөвлөгөө болон сэргээгдэх эрчим хүчний хөгжлийн  тухай баримтуудыг батлах ёстой. Шинэ гэрээ нь 1997 оны Киотогийн гэрээг солих юм. Киотогийн гэрээ нь хөгжилтэй орнуудын сонголт байсан бол шинэ гэрээгээр агаар мандлын хаягдлын  хариуцлагатнуудыг хамааруулах ёстой бөгөөд бүгд энэ асуудал оролцох ёстой болно.

 

Парисын бага хурлын өмнө нээгдсэн үзэсгэлэн, Фото: AP/Michel Euler

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна